2020 оны арваннэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эмийн шинэчлэл явагдаж эхэлсэн билээ. Үйлчлүүлэгч гагцхүү хурууны хээгээ уншуулан, жороо бичүүлэх ёстой гэсэн ч бодит байдал дээр хурууны хээ уншуулах шаардлагаас болоод асаргаанд байдаг иргэд хөнгөлөлттэй эмээ авч чадахгүй байна. Бид БЗД-ийн 19-р хорооны өрхийн эмнэлгээс бодит байдал ямар байгааг сурвалжиллаа.
ӨЭМТ-ийн эмч Б.Сарантуяа:
-Өрхийн эмнэлгүүд өдөр бүр хөнгөлөлттэй эмийн жорыг бичиж байгаа. Иргэд хөл хориотой холбоотойгоор өдөрт цөөхөн ирж байгаа ч хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг үзүүлсээр байна.
Хурууны хээ уншуулах систем иргэд болон эмч нарт ихээхэн хүндрэл үүсгэж байна. Нэг иргэн дээр дор хаяж 5-6 удаа хурууны хээ уншуулах үйлдлээ давтаж байж систем рүү орж байна. Огт хурууны хээг нь уншихгүй байх ч тохиолдол гарсаар байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.