Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах 13 байгууллагын ажилтан, алба хаагчид хувийн болон албаны унаагаар хот доторх хөдөлгөөнд хэвийн оролцох боломжтойг Улсын онцгой комиссоор зарласан. Ингэхдээ QR код уншуулж хөдөлгөөнд оролцох юм.
“QR зөвшөөрөл олголт 50 орчим хувьтай үргэлжилж байна. Үүнд зөвхөн 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагын албаны хэрэгцээний автомашиныг хамруулна. Дээрх салбарт харьяалагдах аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл олголттой холбоотой асууж, тодруулах зүйл байвал манай 1800-1200 тусгай дугаарын утаснаас лавлаж болно.” хэмээн тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн Д.Чинзориг хэллээ.
Дашрамд дурдахад энэхүү QR код бүхий тусгай зөвшөөрлийг үйл ажиллагааг нь хязгаарлаагүй аж ахуйн нэгжүүд л авах бөгөөд, бусад иргэн, аж ахуйн нэгж хамаарахгүй, хөл хорио хэвээр гэдгийг тэрбээр дахин сануулсан юм.
Тэгвэл QR код хэрхэн авахыг доорх зураглалаар танилцуулжээ.
QR код авах хүсэлт илгээсэн иргэн, ААН-үүдийн хүсэлтийг дарааллын дагуу НОБГ дээр шивж оруулж буй учир бага зэрэг хүлээгдэнэ гэдгийг онцолж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн байна уу.Зөвхөн албаны автомашинд гэсэн байна. 13 чиглэлийн байгууллагын хувийн автомашинтай ажилчид яах вэ.Тодорхой хариу өгнө үү
Зочин ::: Хөдөө орон нутагт компанийхаа эзний нэр дээр байдаг машин комдани даа QR кодыг авмаар л байна ш дээ хаана хандахын бэ? асуух утас, хүсэлт явуулах мэль хаяг тодорхой өгнө үү?
Зочин ::: Хөдөө орон нутагт компанийхаа эзний нэр дээр байдаг машин компани даа QR кодыг авмаар л байна ш дээ хаана хандахын бэ? асуух утас, хүсэлт явуулах мэль хаяг тодорхой өгнө үү?
QR кодоо өгчихвөл авах аргаа мэдэж байгаалдаа гол нь хүсэлтээ яаж өгөх яаж бүртгүүлэх тайлбар бгүй мэйл бичсэн хариу бгүй залгаад утсаа авахгүй хогийн газар
энэ хаягаар бүртгүүлэх гэхээр болохгүй байна