СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Улаанбаатар хотод коронавирусийн халдварын 11 тохиолдол нэмэгдсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.

ЭМЯ-ны Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-11-р сарын 22-ноос хойш нийт 3011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Дархан-Уул аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй, одоогоор халдвар авсан 20 хүн байна. Дорноговь аймагт халдвар нэмэгдээгүй 17 хэвээрээ, Орхон аймагт мөн нэмэгдээгүй 17 хэвээрээ, Говьсүмбэр аймагт мөн шинээр халдвар нэмэгдээгүй нэг хэвээрээ байна.

Харин Сэлэнгэ аймагт 98 тохиолдол бүртгэгдсэн. Тандалт, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.

Эдгээр нь халдвартай хүмүүсийн хавьтлууд дундаас илэрсэн байна. Гурав нь хоёр дахь удаагийн шинжилгээнээс бусад нь 20,21-нд илэрсэн халдварын ойрын хавьтлаас илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хавьтлын 883 хүнийг тусгаарлан ажиглаж байгаагаас 39 нь гурав дахь, 68 нь хоёр дахь шинжилгээндээ орсон. Эдгээрээс халдвар илрээгүй байна. 

Монгол Улсын хэмжээнд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тоотой нийлээд нийт халдварын тоо 640 болсон. Харин дотоод дахь халдвар голомтлон гарч буй таван аймаг, Улаанбаатар хот дахь хоёр голомтоос нийт 204 тохиолдол бүртгэгдэж байна.

Нийт 293 халдвартай хүнийг эмчилж байна. Эдгээрээс хүндэвтэр 45, хөнгөн 248 байна.

Төмөр замын бүс болон Улаанбаатар хотод нийт 30-аад мянган хүнд шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Одоо нэмж 35 мянган хүнд шинжилгээ хийхээр зорьж байна.

Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийн утсанд байршил тогтоогч суурилуулан гаргаж байна

- Нийт 2299 хүнийг тусгаарлан, ажиглаж байна. Гэрийн ажиглалтад өчигдөр/2020.11.22/ 146 иргэнийг шилжүүлсэн. Гэрийн ажиглалтад шилжсэн хүмүүсийг гарахад нь үүрэн телефоны утсанд нь  байршил тогтоогч суурилуулан гаргаж байна. Гэрийн ажиглалтын хугацаа 14 хоног байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.