Коронавирус 218 улсад бүртгэгдэж, 57 сая гаруй хүн дэлхий даяар халдварлаад байна. 240,000 гаруй шинэ тохиолдол өнгөрсөн 24 цагт бүртгэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 20,000-аар их байгаа бөгөөд энэ нь хамгийн өндөр тохиолдол болж байна.
Манай улсад нийт 608 хүн коронавирусийн халдвар авсан байна. Хэрэв бид хөл хорионы хатуу чанга хөл хорио, хариу арга хэмжээг яаралтай авч чадаагүй бол энэ тоо 4-5 дахин их байх байжээ. Сэлэнгэ аймагт дайралтын түвшин буюу тараах эрсдэл 7 байгаа тул нэг хүн халдвар авсан тохиолдолд ард нь 7 хүн байх магадлалтай. Улаанбаатар хотод тараах эрсдэл 4,9 байгаа юм.
Манай иргэд коронавирусийн урьдилан сэргийлэх шинжилгээнд сайн дураараа идэвхтэй оролцож байна. ЭМЯ-ны 323002 дугаарт 160 иргэн залгаж холбогдон, зөвлөмж авлаа.
ХӨСҮТ:
11 дүгээр сарын 22-ны өдөр ХӨСҮТ-ын 2, Сэлэнгэ аймгийн 2 лабораторид 1,305 хүнд шинжилгээ хийхэд 26 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ. Сэлэнгэ аймагт 77, Улаанбаатар хотод 40 тохиолдол болж байна.
Нийт өвчлөгсдийн 56 хувь нь буюу 337 хүн эдгэжээ. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс гурван хүний биеийн байдал хүнд байна. Бид халдвар тээгчдийн ойрын хавьтлын 800 орчим, хоёр дагч хавьтлын 700 гаруй хүнийг илрүүлэн ажиглаж, тандаж байна.
Батлагдсан 608 тохиолдлын 52 хувь нь шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Шинж тэмдэгтэй хүмүүсийн ихэнх нь архаг хууч өвчтэй байна. Ханиалгах, хоолой өвдөх, ханиалгах, найтаах, нус гоожих, толгой өвдөх, нүд улайх, дотор муухайрах, үе мөч өвдөх, ядрах, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн даруй холбогдох байгууллагуудад хандахыг зөвлөж байна. Халдвар авсан иргэдийн дундаж наслалт 32 байна.
Эм эмчилгээний тухайд тандсан болоод халдвар авсан иргэдэд тусгайлан зааварчлахгүй бол иргэд холбогдох газарт мэдэгдэлгүй нууцаар эмчилгээ хийж болзошгүй тул бид нийтэд ил тод, нэг нэгэнгүй тайлбарлаж болохгүй байна. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа тул ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, ариун цэврийн дэглэмийг сайтар барьж, амны хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэх уусмал нойтон салфеткатай явах ёстой.
Дархлаа тогтоох хоёр арга бий. Нэгдүгээрт хувь хүн өөрийн дархлаагаа унтаж амрах, цэвэр агаарт байх, хоол унд сайн хэрэглэх энгийн арга байдаг. Хоёрдугаарт өвөрмөц дархлаа буюу вакцинаар дархлаа тогтоодог. Одоогоор дэлхий дахинд зургаан вакцин маш сайн дархлаа тогтоож байна.
Монгол улсын засгийн газар вакцин авахаар холбогдох байгууллага, донор орнуудад хандан ажиллаж байгаа юм. Дэлхийн хүн амд, дорой буурай орнуудад ижил хэмжээнд вакцинжуулах хөтөлбөрт манай улс хамрагдсан. Ингэснээр халдвар авах хамгийн их эрсдэлтэй эмч, эмнэлэг, цагдаагийн ажилтнууд, ахмад настнуудаа түрүүлж хамруулахаар болсон. Цаашлаад нийт иргэдийн 60 хувийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Улсын хэмжээнд хоёр том каластр буюу багц өвчлөл бүртгэгдэж байна. Эхнийх нь Улаанбаатар хотод байгаа. Улаанбаатар хотод эхэлж бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 300 гаруй хүнээс 34 хүн халдвар авсан нь илэрсэн. Төмөр зам дагасан таван аймагт ойрын хавьтлуудыг илрүүлсэн байгаа.