Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгч байна. Нийслэлийн онцгой комиссын гишүүн Э.Эрдэнэбаатар хүнс, эмийн хангамж, хүргэлт хариуцдаг хүргэлтийн автомашинуудыг өнөөдрөөс эхлэн 07-17:00 цаг хүртэл саадгүй явуулах талаар арга хэмжээг шуурхай авсан болохыг хэллээ.
Түүнчлэн өнгөрсөн хоногт автомашины хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан. Нөөцийн махны борлуулалтыг долоон дүүргийн 19 байршилд худалдаалахаар болжээ. Мөн 80 сүлжээ дэлгүүр, 128 дэлгүүр, 49 зах худалдааны төв, хүнсний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхэд нөөцийн хангалт хэвийн байгааг дурдсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 843 аж ахуйн нэгжид ариутгал хийгээд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тбд андуудын номинд зараачээ тэднийх дандаа муу мах үнэтэй зардаг шүү