- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Орхон аймгийн иргэн Л.Билэгтсайхан нь энэ сарын 11-ний өглөө /2020.11.11/ Улаанбаатар хотод эхнэрийнхээ хамтаар ирээд хөл, хорионд орж гацсан талаар манай LIVETV мэдээлсэн.
Тодруулбал, Л.Билэгтсайхан нь ходоодны хорт хавдраар өвчлөөд хоёр жил болсон бөгөөд энэ удаа ээлжит хяналтын үзлэгтээ хамрагдаж, томографик хийлгэхээр Улаанбаатарт иржээ. Ингээд Хавдар судлалын үндэсний төвтэй ойрхон байрлах зочид буудалд хоёр хоноод эргэн харих төлөвлөгөөтэй байсан ч хөл, хорионд орж гацсан юм. Тэрбээр энэ 10 хоногийн хугацаанд машиндаа байрлаж, хонож байсан.
Тэрбээр энэ талаараа "Өдөрт нь машинаа асааж дотор нь суудаг. Шөнө нь машиныхаа ард талын суудлыг ор болгоод унтдаг. Газын плитка айлаас гуйж хэрэглэж байгаа. Бэлэн гоймон, хиам зэрэг ходоодны хорт хавдраар өвчилсөн хүнд тохиромжгүй хүнсээр хооллож байна. Энэ өвчин, зовлонтой үед айлд очмооргүй байдаг. Хоёр жил ходоодны хорт хавдраад шаналсан учраас хуримтлуулсан мөнгөгүй. Охиноо гэрт нь ганцааранг нь үлдээсэн" гэж ярьсан юм. Түүний хэлснээр нийт 200 хавдартай иргэн хотод ирээд гацсан бөгөөд тэднийг гэр рүү буцааж тэнд нь хөл, хорионд оруулах арга хэмжээ авахыг төр засгийн зүгээс хүсч байсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө Л.Билэгтсайханыг хотоос гаргаж гэр рүү буцаасан байна. Тэрбээр энэ талаараа "Нийт ард түмнийхээ болон Монгол ТВ-ын ачаар гэртэй харихаар явлаа маш их баярлалаа" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Түүнийг Улаанбаатар хотод байх явцад олон иргэн эд материал болон мөнгөн дэмжлэг үзүүлж байжээ. Тиймээс нийт тусалсан иргэддээ баярласнаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ashgui dee. Zaaval ingej tv-r garch bj l tur zasagt hurdeg sonin uls shuu. Umnu ni huselt yavuulaad bhd ni ul tooson bj zuragt genguut l uhaan ordiin. Eniig shiidne yadaad bh yum bhgui l bmaar yum. Havdar sudlalaas hyanaltand irsen oron nutgiin humuusiin burtgeliig ni avaad l boloo shdee setgel l bhgui bn daa OBKomist.
Алтан шар зам өлзийтэй болтугай хоёртой эрүүл энх хүсьё
Монголын толгой баячуудаа та нар нэг л удаа хөрөнгө хандивлан бөөгнүүлж бгаад 3сая ард түмэндээ хандив өгөөч. Сонгуульд 100 сая өгдөг хүмүүс эх орондоо 1 хандивлаад ард түмэндээ тараагаад өгчих 1
Ашгүй дээ их санаа зовж байлаа
Сайн яваад хариарай 2 дүү мин эрүүл энхийг хүсьe
Ashvi dee neg hvn ch gesen gertee baibal. Ervvl baigaarai
Ashgui dee.Erthen yvuulah bciin.Tur zasag muni oron nutag ruu ni shunjilgee avaad yavuulaach dee.Ene humuusee.
Ашгүй дээ та хоёр минь үнэхээр амьдралын төлөө зүтгэж сайхан гэр бүл эрүүл энхийг хүсий.
Zaaval tveer gargaj asuudal bolsnii daraa shiiddeg ygaad ene metiin hetsuu bdaltai irgeniig ert shiidej boldoggui umbe
Би ч гэсэн хармаар бн
Эрүүл энхийг хүсье