Эрүүл мэндийн 17 цагийн мэдээллийг та бүхэнд хүргэе. Монгол улсад коронавирусийн 557 дахь тохиолдол бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа:
-Өнөөдөр 426 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс Сэлэнгэ аймагт хийгдсэн шинжилгээнээс хоёр хүн коронавирусийн халдвартай гарсан. Мөн, өнөөдөр хоёр хүн эдгэрч гарсан. Монгол улсад 557 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Үүнээс эдгэрсэн 337, сувиллын ажиглалтад 25 хүн байна. Гэрийн ажиглалтад хоёр хүн байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Нутаг буцаасан долоон хүн байна. Халдвартын клиникт 213 хүн эмчлэгдэж байна. Эндээс хүнд-1, хүндэвтэр-32, хөнгөн-180 хүн байна.
Голомтлон гарсан өвчлөл УБ хотод 33, Сэлэнгэ аймагт 53, Дархан аймагт 16, Орхон аймагт 13, Дорноговь аймагт 6, Говьсүмбэрт 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр бүртгэгдэж байгаа халдвар бол бие биенээсээ авсан, хоорондоо холбоо хамааралтай тохиолдол юм. УБ хотынх бол гэр бүлийн хамааралтай 15 хүн өвчилж цааш караокегоор дамжин тараагдсан. Улмаар орон сууцны орцоор дээш, доош тараагдан, нэгнээсээ хамааралтайгаар тараагдсан байна.
Төмөр замын халдвар мөн адил. Бид олон хүн цугларахыг хориглосон байсан боловч эд нар тэмцээн уралдаан зохион байгуулсан юм байна. Тэгээд хоёр удаа олон хүн хамарсан тэмцээн зохион байгуулснаар цааш голомтлон таржээ.
Караокетой холбоотой тарсан тохиолдлоос нэг орцны зургаан хүн халдварласан байсан. Тэр караокед орсон хүмүүс бүрэн ирэхгүй байна. Ирж шинжилгээ өгөхийг хүсье.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: 9932 хүнийг шинжлэхэд 115 тохиолдлыг илрүүлсэн. Хавьтлуудыг тодорхойлох, шинжлэхэд өвчлөл гарсан хүн их болж байгаа. Энэ бол дэлхийн олон улсад гарч байсан зүйл. Хавьтлыг илрүүлж шинжилгээ хийхэд угаасаа тохиолдол нэмэгддэг. Тиймээс нэмэгдээд байх нь тодорхой. Иймд хавьтлуудыг цааш илрүүлэхэд иргэд туслаарай.
Коронавирусийг таслан зогсоох нэг арга бол хаалга үүдээ онгойлгоод агаарын урсгал нэмэгдүүлэх, аяга тавгаа солихгүй, хоол ундаа хувааж идэхгүй, тус тусдаа идэх, гар нүүрийн алчуур тусдаа байлгах, ор дэрний цагаан хэрэглэлээ 3-5 хоногт солих, индүүдэх, гэртээ цэвэрлэгээ хийгээд цонх саваа онгойлгож агаар сэлгэх, өрөөгөө чийгшүүлэх, чийгшүүлэх юм байхгүй бол авч тавих, гэр хорооллын айлууд бол зуухныхаа хажууд савтай ус тавих гэх мэтээр чийглэг байлгахыг зөвлөж байна.