Өнөөдрөөс хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож эхэлжээ.
Хүүхдийн мөнгө иргэн таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй.
Хэрэв банкинд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед банк оролгүй харилцдаг банк руугаа утсаар холбогдож Е-банк болон картын үйлчилгээг сонгохыг зөвлөж байна.
Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.
Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж ХЭРСҮҮ ГУРВАЛЖИН хөдөлгөөнд нэгдэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас уриалжээ.
Төрийн банкаар хүүхдийн болон бусад халамжийн мөнгөө авдаг иргэд хэрхэн холбогдож, үйлчилгээ авч болохыг доорх мэдээллээс аваарай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.