СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Угандад эсэргүүцлийн жагсаалын үеэр 16 хүн алагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Угандагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан сөрөг хүчний тэмцэгч, дуучин Боби Вайныг баривчлан саатуулсны дараа иргэдийн эсэргүүцлийн жагсаал тэмцэл хоёр дахь хоногтоо үргэлжилжээ. Эсэргүүцлийн жагсаал, бослогын үеэр 16 хүн амиа алдсан болохыг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Пүрэв гарагт Угандагийн цагдаагийн ахлах шинжээч Мозез Биаруханга нас барсан босогчдын 14 нь бууны суманд өртсөн болохыг мэдэгджээ. Угандагийн нийслэл Кампала хотын цагдаагийн газрын төлөөлөгч Пэтри Оньянго нас барсан иргэдээс гадна 300 гаруй хүнийг жагсаал мөргөлдөөний үеэр баривчлан саатуулсан ба эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа гэдгийг мэдэгджээ.

Боби Вайн нь Угандагийн алдартай дуучин, хөгжимчин бөгөөд улс төрийн зүтгэлтэн болсон юм. Тэрээр хэдхэн долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхээ авсны дараа цагдаа нар түр саатуулаад суллажээ. Харин энэ удаад зүүн Угандагийн нутаг дэвсгэрт сонгуулийн өмнөх кампанит ажлаа хийгээд явж байхад нь дахин баривчлан саатуулжээ. .

2017 онд бие даан улс төрд хүч үзэж эхэлсэн дуучин Африкийн бугшсан, эртний ахмад улс төрчдийг шинэчлэх цаг ирсэн гэж үздэг. Уганда улсыг олон арван жилийн турш удирдаж байгаа Ерөнхийлөгч Иовери Мусевенийг хурцаар шүүмжлэн өөрийн уран бүтээлдээ ч энэ тухайгаа тусгаж ирсэн шинэ үеийн улс төрч юм.

Тус улсад 2021 оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. . Түүнийхээр Засгийн газар сонгуулийн явц төдийгүй сонгуульд нэр дэвшигчид, тэднийг дэмжигчдийн аюулгүй байдлыг хамгаалах ёстой. Тиймээс Вайныг суллагдах хүртэл кампанит ажлаа ийнхүү завсарлахаар болжээ.

Энэ хооронд Уганда улсад Ковид-19 цар тахлын тархалтыг намжаахын тулд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг эрх баригчид мэдээлж байна. Гэвч сөрөг хүчнийхэн эрх баригчдын энэ үйлдэл нь сонгуулийн үеэр кампанит ажлыг зогсоох шалтаг төдийгүй жагсагчдыг баривчлан саатуулсныхаа төлөө өгч буй тайлбар хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.