Франц Улсын зэвсэгт хүчинд алба хааж буй легион Г.Хүрэл-Эрдэнэ өнгөрсөн есдүгээр сарын 06-ны өдөр коронавирусийн халдвар аваад улмаар хэрхэн эмчлэгдэж, эрүүл болсон талаарх мэдээллээ Монголчууддаа хуваалцав.
Францын легион Г.Хүрэл-Эрдэнэ:
Би Францын легионд алба хаадаг. Надтай нэг өрөөнд байрладаг Бразил залуу маань 2020 оны есдүгээр сарын 06-ны өдөр Испани Улсаас ирснийхээ дараа “Би маш их ядраад нойр хүрээд байна. Бас бага зэрэг ханиалгаад байна” хэмээн хэлснийхээ дараа коронавирусийн шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан.
Түүнтэй хамт нэг өрөөнд байсан Колумбын иргэн болон надаас коронавирусийн шинжилгээ авахад хариу нь мөн эерэг гарсан. Тэгэхэд биднийг үзсэн эмч юу гэж зөвлөсөн бэ гэхээр “Сайн унтаж амар. Дархлаа дэмжих хоол хүнс юу байна тэрийгээ хэрэглэ. Тайван бай” гэж л хэлсэн. Коронавирусийн халдвар авснаас хойш ердөө хоёр хоногийн дараанаас л тухайн өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Тэр нь юу вэ гэхээр “Хамар ам битүүрч, үнэрлэх мэдрэмж байхгүй болсон. Амтлах чадвар эрс муудсан. Миний хувьд коронавирусийн халдварыг эмчлэх эмчилгээ маань өдөрт гурван удаа нэг хумс сармис идэх явдал байлаа. Мөн халуун бүлээн юм сайн ууж, хоолоо сайн идэж, унтаж амарсан. Монголоос ирсэн жижиг ууттай чадаргана, аарцыг уусан. Өдөрт гурван удаа толгойныхоо хажууд сонгино хэрчиж тавьж байсан нь үр нөлөөгөө өгсөн байх. Ердөө хоёр хоногийн дараагаас л хамар минь онгойж, юм үнэрлэдэг болсон. Амтлах мэдрэмж буцаж сайжирсан. Надтай хамт өвчилсөн бусад цэргүүдэд өвчний шинж тэмдэг арай жаахан хүнд илэрсэн юм билээ. Тэдгээр хүмүүст халуурах, булчингаар өвдөж зовиурлах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмчээс ганц хоёрхон ширхэг эмч өгсөн байдаг. Олон хоног эм уулгаагүй. Ингээд 14 хоног тусгаарлагдаж, дархлагаа дэмжих хоол хүнс хэрэглээд дахин шинжилгээ өгөхөд эрүүл болчихсон байсан.
Энэ мэдээллийг хүргэж байгаа гол шалтгаан маань юу вэ гэхээр “Монголын ЭМЯ, Улсын онцгой комисс ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөч ээ. Энэ вирус хүний биед ороод 18-21 хоног нууц байна гэж байхгүй. Ердөө 2-3 хоногийн дотор л өвчний шинж тэмдэг илэрдэг. Надад ч тэр гадаадын цэргүүдэд ч тэр яг адилхан 2-3 хоногт илэрсэн. Францын эмч, эмнэлгийн байгууллага юу гэж хэлдэг вэ гэхээр коронавирус бол ханиад томууны түргэвчилсэн хувилбар л гэж хэлсэн. Ард иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл өгч айлгахаа зогсоо. Коронавирусийг эмчлэх эм дэлхий дахинд гараагүй. Вакцин нь гараагүй байгаа хэдий ч дэлхий нийтээрээ эмчилсээр байгаа. Эмчилгээ нь дархлаагаа сайжруулах, сайн унтаж амрах, аль болох тайван байх л явдал гэдгийг үнэн зөвөөр ард иргэддээ ойлгуулж өгөөч хэмээн хүсэж байна. Энэ өвчин залуучуудад хөнгөн тусдаг бол ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүст хүндээр тусдаг юм билээ. Тиймээс амны хаалтаа сайтар зүүж, гараа сайн ариутгаарай” гэж зөвлөе.