СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-11-20

ВИДЕО: Эргүүлийн цагдаа нарын хөгжилтэй бичлэгүүд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
3 жилийн өмнө

Коронавирусийн цар тахлыг дотоодод алдсантай холбоотойгоор улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоогоод ес хонож байна. Энэ хугацаанд эргүүлд гарч буй 12,000 гаруй цагдаагийн алба хаагчдын зарим нэг төлөөллийн уйдаж, гиюүрэхдээ гаргасан хөгжилтэй үйлдлүүдийг багцлан үзэгч та бүхэндээ хүргэж байна.

Үл үзэгдэгч автомашинуудын хөдөлгөөнийг зохицуулсан нь

Дорноговь аймгийн Сайншанд хотын нэгэн цагдаагийн алба хаагч замын голд зогсоод ямар ч автомашингүй байхад зохицуулалт хийсэн нь олон хүнд инээд хөөр бэлэглэсэн.

Тухайн бичлэгийг олон мянган хүн хуваалцаж, “Хүүхдээрээ хөөрхөн цагдаа байна”, “Даарч зогссоноос ингээд байж байх дээр байх өө”, “Бид нар байхгүй болохоор ажил нь ямар ч утгагүй байгаа байх даа”, “Хөөрхөн юм бэ”, “Үл үзэгдэгч машинуудыг зохицуулаад байгаа юм биш үү” гэх зэргээр дандаа эерэгээр сэтгэгдэл бичсэн байв.

Коронаг өшиглөж устгасан нь

Улаанбаатар хотод эргүүлд гарч байсан эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаагийн алба хаагч бие хамгаалах урлагийн бэлтгэлээ хийж, биеэ халаасан нь уйдаж гиюүрсэн олон түмнийгээ хөгжөөсөн үйлдэл болов. Эрэгтэй алба хаагч гараараа хэд хэдэн удаа цохиж буй мэт үйлдэл хийснийхээ дараа агаарт хайчилж өшиглөж, яг л Брюс Ли шиг өрөлт авсныг харсан хүмүүс “Манай цагдаагийн алба хаагч коронаг ганцхан өшиглөөд л устгачихлаа” даа хэмээн сайшаав.

Хайч, чулуу, даавуу...

Орон сууцны хорооллын дунд эргүүлд гарч байсан цагдаагийн гурван алба хаагч хайч, чулуу, даавуу гэх тоглоомыг тоглоод ялсан хоёр нь ялагдсан нэгийгээ номхон зогсоож байгаад шинэ цасаар шидэж тоглосон нь олон хүмүүст дархлаа нэмсэн гэхэд болно.

Шинэхэн цасаар тоглох боломжгүйд хүрч гэртээ байгаа хүмүүс тэдгээр алба хаагчдад битүүхэн атаархаж, олон арван сэтгэгдэл үлдээж байлаа. Тухайлбал “Эрчүүд хэзээ ч том болдоггүй”, “ямар хөөрхөн юм бэ”, “Хүн л юм хойно уйдаж байгаа даа”, “Бидний төлөө хар хүйтэнд ингээд зогсож байгаад баярлах юм даа”, “Охидоо тайван байцгаа эрчүүд 50, 60 нас хүрэхээрээ их тохьтой болчихдог шүү” гэх зэргээр бичицгээж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.