СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Талархлын баяраар иргэдийг айлд зочлохгүй байхыг уриалав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

АНУ коронавируст цар тахлын тархалтаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд халдварын нийт тохиолдол 11,6 саяд хүрч, 250,000 гаруй иргэн нас бараад байна. Тус улсад ирэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын баяр болно. Энэ баяраар ард иргэдийг аль болох айлд зочлохгүй, аялахгүй байхыг Америкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс уриалжээ.

Тус төвийн тээврийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтсийн дарга Эрин Саубер Шац өнгөрсөн нэг долоо хоногийн дотор коронавирусийн халдварын нэг сая гаруй шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн гэдгийг онцлон, Талархлын баярыг гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан байна. Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв Талархлын баярын аяллыг бүрэн хориглох тухай хэлэлцэж байсан ч хориг тавиагүй.

. Энэ баяраар иргэд хайртай дотны хүмүүс дээрээ зочлон хамтдаа тэмдэглэж, зоог барин өнгөрөөхийг эрхэмлэдэг. Түүнчлэн баярын өдрүүдэд олон нийт цугласан газраар зорчихгүй байхыг эмч мэргэжилтнүүд уриалж байна.

Энэ сарын эхэнд болсон Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден сонгогдсон боловч одоо байгаа Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм. Тиймээс Цагаан ордон шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжихгүй байна. Дэд Ерөнхийлөгч Майк Пенс АНУ урьд хожид байгаагүйгээр цар тахалтай сайн тэмцэж байгаа хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Гэвч Трампын зөрүүд зан нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгааг Ардчилсан намын зүгээс шүүмжилж байна. Цар тахалтай тэмцэхэд хамтын ажиллагаа чухал хэмээн сануулсаар байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.