Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа.
ЭМЯ-ны Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-11-р сарын 19-ний 17:00 цагаас хойш Монгол Улсын хэмжээнд нийт 37 хүнд шинээр коронавирус илэрлээ.
Дархан-Уул аймгаас шинээр таван тохиолдол илэрч, нийт 16 болсон.
Сэлэнгэ аймагт 10 шинээр бүртгэгдэж, тус аймаг дахь халдварын тоо 51 боллоо.
Дорноговь аймгийн Айраг, Замын-Үүд суманд тус бүр нэг, нэг илэрч нийт батлагдсан тоо зургаа болжээ.
Улаанбаатар хотод шинээр 15 нэмэгдэж, нийт халдварын тоо 33 боллоо.
Ингээд улсын хэмжээнд дотоодод батлагдсан халдварын тоо нийт 120 боллоо. Харин нийт тохиолдлын тоо 555 болсон байна.
Халдвартын клиникт 213 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс нэг хүн хүнд, 32 нь хүндэвтэр, 180 хүн хөнгөн гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.
Шинээр илэрч байгаа халдварын тохиолдлууд ихэнхдээ халдвар батлагдсан бүс нутгуудаас, тэр дундаа 10-р сарын 30, 11-р сарын 01-ний өдөр болсон тэмцээн, тогтлолтод оролцсон хүмүүсээс илэрч байна. Тиймээс тухайн өдрийн тэмцээн, уралдаанд оролцсон хүмүүс шинжилгээнд хамрагдаж, холбогдох шаардлагатай байна.
11-р сарын 08-ны өдөр "Эмоци" продакшны тоглолт үзсэн болон 11-р сарын 09-ний өдөр "Говь гурван сайхан" караокед орсон хүмүүс ЭМЯ-ны 119, 80086829, 92268527 холбогдохыг хүсэж байна.
Хөл хорио халдварын дэгдэлтийг 55 хувь бууруулдаг гэсэн судалгаа байна. Манай улсад авч байгаа арга хэмжээ 60-70 хувь, цаашид өшөө сайн байвал 80 хүртэлх хувиар бууруулах боломжтойг онцолъё.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Улаанбаатар хотод 689 ирэн, орон нутагт 405 хүнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлэн, аюулгүй байдлыг сахин ажилаж байна.
Гадаад улс орноос орж ирэх эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг яаралтай нэвтрүүлэх, түгээх ажлыг хийж байна. Мөн МИАТ ХК-иас тээвэрлэж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмж бүхий карго ачааг зөөх, тээвэрлэх ажилд анхаарч ажиллаж байна.
Түүнчлэн орон нутагт суурилуулах тоног төхөөрөмж зэргийг зөөх, тээвэрлэх ажлыг ч зохион байгуулж байна.