СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-19

Цар тахалтай тэмцэхэд шинжлэх ухаанч арга хэмжээ авах талаар эрдэмтэд саналаа илэрхийлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын хэмжээнд КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд шинжлэх ухаанч арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Оном сангийн Эрдэмтдийн баг дараах саналыг гаргаж байна

Элэг нэгт Монголчууд аа. Эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүд ээ!

Дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын аюулаас эх орон, элгэн түмнээ авран хамгаалах, эрсдлийг гарз багатай даван туулах эгзэгтэй цаг мөч бидэнд тулж ирлээ.

Тиймээс энэ вэб хуудсыг мөн COVID-19/ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ нэртэй нээлттэй Фейсбүүк групп нээж түүгээр дамжуулан Коронавирүсийн эсрэг шинжлэх ухаанчаар тэмцэх, цар тахалтай тэмцэж буй олон улсын сайн туршлагыг цаг алдалгүй нэвтрүүлэх, үнэн бодит мэдээ мэдээлэл солилцох, Засгийн газар, Улсын Онцгой комисст шинжлэх ухаанд суурилсан зөв оновчтой мэдээлэл өгч үр дүнтэй хамтран ажиллахыг чухалчилж байна.

Аливаа өвчинд онош зөв байж эмчилгээ бүрэн төгс үр дүнд хүрдэгийн адил цар тахлын эсрэг монголчууд бидний тэмцэл байгаа зөв онож, гарч буй шийдвэр болгон оновчтой байж гэмээнэ коронавирүсийн тархалтыг хяналтдаа авч түргэн хугацаанд хумиж чадна гэдэгт итгэл төгс байна.

Олон улсын тавцанд шинжлэх ухаан, эрдэм судлалын үйл хэргээрээ манлайлан ажиллаж эх орон, элгэн түмнийхээ төлөө сэтгэл зовнин буй хэн бүхэн энэ группт нэгдэж үнэтэй санал зөвлөмжөө элэг нэгтнүүдтэйгээ хуваалцахыг уриалж байна.

ЦАХИМ ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ цар тахлыг ялахад хүч нэмэх болтугай!

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

test
3 жилийн өмнө
115.27.221.27

test

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.