СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жорж Клүни дотны 14 найздаа тус бүр сая ам.доллар бэлэглэж байжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Энэ жил 59 настай Холливудын нэрт жүжигчин Жорж Клүни ойрын жилүүдэд уран бүтээлээс илүү бяцхан хүүхдүүд болон гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулах болсон билээ.

Тэр 2013 онд нээлтээ хийсэн Gravity уран сайхны кинонд Сандра Баллоктой хамтран тоглож, тус кино 723 сая ам.долларын ашиг орлого цуглуулсан амжилттай. Тус киноноос авсан цалингаа Клүни хадгалахын оронд ойр дотны 14 найздаа бэлэглэхээр шийджээ.

Учир нь тухайн үед Клүни гэр бүлтэй болоогүй, хараахан гэрлээгүй байсан юм. Тиймээс дотны 14 найздаа тус бүрт нь нэг сая ам.долларыг бэлнээр бэлэглэж байжээ.

Энэ тухайгаа тайлбарлахдаа “тэдэнгүйгээр би хэн ч биш гэж бодсон юм. Тэд бүгдээрээ миний маш ойр дотно хүмүүс байсан” гэжээ. Тэр 14 сая ам.долларыг тээшэндээ хийж, найзуудаа гэртээ дуудсан байна. Энэ бэлэг нь хэзээд Клүнигийн дэргэд байсан найзууддаа өгч буй сэтгэлийн бэлэг, дэмжлэг байсан гэж тэрээр үргэлжлүүлэн ярьжээ.

Эх сурвалж: CNN  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.