СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-11-19

Я.Содбаатар: Энэ сардаа багтаж хэдэн тун вакцин, хэд хоног уух зэрэг нь тодорхой болно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Шадар сайд Я.Содбаатар Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар:

-Ковид-19 цартахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулан УИХ-д өргөн бариад байна. Тухайлбал,

Мөн хүнсний хангамжийг тогтвортой байлгах үүднээс Зарим бүтээгдэхүүнийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулж, хэлэлцүүлэхээр өргөн бариад байна.

Ковид-19 вакцины талаар мөн мэдээлэл хүргэе.

ДЭМБ-аас өгч буй мэдээллээс дэлхий нийтэд 202 вакцины туршилт хийгдэж байгаагаас нийт 47 нь эмнэлзүйн туршилтад, 155 нь эмнэлзүйн өмнөх буюу амьтны бие дээр туршилт хийгдэж байна.

Эмнэлзүйн туршилтын гуравдугаар шатанд 10 вакцин байгаагийн дөрөв нь БНХАУ-д, ОХУ-д мөн дөрөв, Их британид нэг, АНУ-д нэг вакцин байна.

Манай Засгийн газар 2020 оны 07-р сарын 16-ны өдөр Олон улсын вакцин, дархлаажуулалтын ковикс механизмд нэгдэх хүсэлтээ хүргүүлэн, нэгдсэн.  Энэ механизмд тухайн орны хүн амын 20 хувийг үнэ төлбөргүй вакцинд хамруулах, 40 хувьд хүрэлцэх вакциныг Дэлхийн банкны санхүүжилтээр олгохоор төлөвлөж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас вакцин авах, тээвэрлэх төлөвлөгөөг өнгөрсөн 07-р сараас гаргаж эхэлсэн бөгөөд Түүнчлэн ямар төрлийн вакцин худалдаж авах эцсийн шийдвэрийг Шадар сайдын тушаалаар батлуулан ажиллаж байна.

Манай Засгийн газар вакцин худалдаж авах 50,7 сая долларын зээлийг Дэлхийн банкнаас авах хэлэлцээр дуусч байна.

Олон улсын вакцин, дархлаажуулалтын ковикс механизмын томоохон уулзалт 12-р сарын 07-нд болно. Энэ уулзалтаас вакцинтай холбоотой мэдээллүүд ихээхэн тодорхой болно гэж хүлээж байна.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.