СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-11-19

ВИДЕО: 11-р ангийн сурагчдад үр хөндөлтийн тухай зааж байгаа нь зөв үү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад бэлгийн харилцаа тэр дундаа үр хөндөлтийн талаар хичээл орж байгаад иргэд олон нийт хоёр талтай хандаж байна. Монголчуудын нийтлэг хандлагаар эцэг эхчүүд нөхөн үржихүйн сэдвээр хүүхэдтэйгээ хангалттай ярилцаж, мэдлэг, мэдээллээр хангадаггүй учраас олон талын эрсдэл үүсдэг. Тиймээс БШУЯ сургалтын албан ёсны хөтөлбөрөөр сурагчдад бэлгийн боловсрол олгохыг зорьж байгаа гэдгийг онцоллоо.

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг түр хугацаагаар хаагаад байгаа. Тиймээс улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 640 мянга гаруй сурагч теле хичээлээ 18 сувгаар дамжуулан үзэж байгаа юм. Өчигдөр 11-р ангийн эрүүл мэндийн хичээлээр үр хөндөлтийн талаар заасан нь цахим орчинд нэлээн хэлэлцүүлэг өрнүүлээд авсан. Теле хичээлээр сөхөгдсөн энэ асуудалд иргэд хоёр талтай хандаж байгаа тул бид БШУЯ-наас тодрууллаа.

Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвийг нууц, хаалттай мэтээр ойлгож, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол олгоогүйгээс гэр бүл төлөвлөлтийн алдаа, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, өрх толгойлсон эх, эцэг, өнчирсөн хүүхдийн эрхийн асуудлууд урган гардаг байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр үзэхэд 20-иос доош насных 5 хувь байна. . Тэдгээрийн дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг. Энэ байдал нь мэдлэг, мэдээлэл хомс, хамгаалах хэрэгслийн хэрэглээ мэдэхгүй, эцэг, эхчүүдийн анхаарал халамж, илэн далангүй дотно ярилцдаг байдал дутагдсанаас үүдэлтэй байдаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.18

Зөв гэж бодож байна 10 жилд байхад үр хөндөлтийн зураг эрүүл мэндийн хичээл дээр харуулаад би лав нилээн айдастай хүлээж авсан тэр зурагнь тавган дээр хүүхдийн гар хөлийг мөчилөөд хажууднь хэдэн цустай зоос бөйсан санагдаж байна

Мөнхтуул
4 жилийн өмнө
202.179.24.232

Зөв. Гэхдээ эхлээд гэр бүл төлөвлөлтийн талаар хичээлийг оруулбал зүгээр бх гэж бодож бна

Зочин
4 жилийн өмнө
202.126.88.49

ehleed ta nar jiremsen bolchix. daraa ni ingej avahuuldag shuu gj zaaj bga um shig l baihiin. Ternii orond anhnaasaa yaj uridchilan sergiileh ve gedgiig zaah ni chuhal um bishuu

zochin
4 жилийн өмнө
66.181.181.148

ene bolovsroliin yamni bodlogo surgalt yu baidgiin bvgdiig ni vndseer ni shinechleh heregtsetei bnaa.tuhain ulsin nuhtsul baidal tsag uur yu bdin bvgdiig ni horshuulah heregtei tvvnees bish gadaadad gedeg zviliig ter chigeer ni huulaad delhiin gej yaridga bolih heregtei.het ih daalgavar har nyalhaar ni 1r angid bvhel bvten 12jil yanadaa.deereesee bvh shatanda daramt bolovsroliin yam surguuli bagsh nariig bagsh nar ni suragchda onts surah daalgavraar bumbugduj hvvhdiig zalhaan tseerlvvlj baishde.harsaar baij udii hvrle chadadgvin bol chaddag shine zaluu veiihnige gargah heregteishde bvr neg ugjirsan yalzarsan bodlogotoi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.