СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
TREND LIVE | 2020-11-18

TREND LIVE: Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэнийг албадан саатуулав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Цар тахлын улмаас хөл хорьчихоод байгаа энэ үед хууль сахиулагч, цагдаагийн байгууллагын ажилтнуудын тавьсан шаардлагыг үл ойшоож, хэл амаар доромжлоод зогсохгүй, эрүүл мэндэд нь халдаж байгаа тохиолдол цөөнгүй гарч байна.

Энэ сарын 15-нд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд иргэн А төрийн албан хаагч буюу цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн хоёр ч заалтыг үндэслэн хариуцлага тооцохоор болоод буй.

Тэгвэл , эсэргүүцсэн тул хамт үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагчид түүнд албадлагын арга хэмжээ авч саатуулав. Тэрбээр юм. Улмаар машинаасаа буугаад цагдаагийн ажилтныг эхэлж өвдөглөөд, өшиглөсөн аж. Тиймээс тухайн постод хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар нь Э.Цэлмэг гэх залууд албадлагын арга хэмжээ авч буй бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаад байна.

Түүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үү, зөрчлийн хэрэг гэж үзэн хариуцлага тооцох уу гэдгийг хараахан шийдээгүйг эх сурвалжууд батлав. Юутай ч түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд заасан “Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн”, 15.2-1 дэх хэсгийн “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлсэн, үйл ажиллагаанд нь саад учруулсан” үндэслэлээр шалгаж эхэллээ.

Энэ талаар бид ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Дөнгөж мэдүүлэг аваад байж байна. Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн, машинаар дайрах шахсан, улмаар зодолдох гэж оролдсон. Мэдүүлэг авч, материал бүрдүүлэн прокурорт танилцуулна. Хамгийн хатуу хариуцлага хүлээлгэнэ" гэв.

Зөрчлийн тухай хуулийн 5.13-2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 15.2-1 дэх хэсэгт “Төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан” хэмээн хуульчилсан юм.

Хэрэв цагдаагийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учирсан бол түүнд Эрүүгийн хуулийн 23.1-1 дэх хэсгийн “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.