ХЭҮК-ын гишүүнээр томилогдсон Ж.Хунан, Г.Нарантуяа, Б.Энхболд, Д.Сүнжид, Х.Мөнхзул өнөөдрөөс эхлэн албан ёсоор ажилдаа орж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
ХЭҮК-ын тухай хуулийн 14.4-т заасны дагуу Комиссын даргыг Улсын Их Хурлаас томилох хүртэл Ж.Хунан гишүүн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болж өнөөдөр тамга, тэмдэгээ гардан авсан байна.
ХЭҮК-ын шинэ гишүүдийн ажлыг хүлээлцүүлэх ажлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, тус байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат хариуцан хийлгэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.