СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Берлиний иргэдийг ирэх сард вакцинжуулж эхэлнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар тархаж буй коронавируст цар тахлыг дарах цорын ганц арга вакцинжуулалт болоод байгаа. Улс орнууд цар тахлын эсрэг урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авахаар жил орчмын турш уралдан, эрдэм шинжилгээний ажил, туршилтууд үргэлжлүүлж байна.

ХБНГУ-ын нийслэл Берлин хот энэ онд буюу ирэх 12 дугаар сард багтаж коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг хотын Эрүүл мэндийн газар хариуцсан сенатч Дилек Калайчи мэдэгджээ. Мягмар гарагт болсон сенатын танхимын хуралдааны дараа дээрх шийдвэрийг гаргасан боловч хэр хугацаанд хичнээн иргэнийг хамруулах, тээвэрлэлт гээд тодорхойгүй олон асуулт байна.

Урьдчилсан байдлаар 12 дугаар сарын дунд гэхэд Берлинд вакцинжуулалтын зургаан төвийг байгуулна. .

Одоогоор Германы BioNTech, Америкийн Pfizer биотехнологийн фирмүүдийн гаргасан коронавирусийн эсрэг вакцин туршилтаар 90 хувийн үр дүнтэй болох нь батлагдсан. Үүний дараа ОХУ-ын үйлвэрлэсэн Спутник В 92 хувийн үр дүнтэй гэж мэдээлсэн бол энэ долоо хоногт Америкийн Модерна фирмийн вакцин 95 хувийн үр дүнтэй болохыг зарласан билээ. Тэгвэл БНХАУ-д коронавирусийн эсрэг дөрвөн ч төрлийн вакцин гаргаж авах туршилт дунд шатандаа үргэлжилж байгаа бөгөөд энэ сард 60,000 хүнд тарьжээ.

Эх сурвалж: ВВС, Der Tagesspiegel

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.