ЭМЯ-аас коронавирусийн халдварын талаар цаг үеийн шуурхай мэдээллийг өнөөдөр 18:00 цагаас хийлээ.
ЭМЯ-ны Тандалт, судалгааны хэлтсийн дарга А.Амбасэлмаа:
Өнөөдөр 11.00-18:00 цагийн хооронд коронавирусийн батлагдсан тохиолдлуудын голомт болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын иргэд болон Найрамдал зусланд амарч буй 156 хүүхдийг коронавирусийн түргэвчилсэн шинжилгээнд хамруулахад таван шинэ тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Сэлэнгэ аймгийн 150 хүнд PCR шинжилгээ хийхэд таван тохиолдол эерэг гарлаа. Мөн тус аймагт 395 хүнийг түргэвчилсэн тестэд хамруулахад таван тохиолдол нь эерэг гарсан тул тэдгээр хүмүүсийг PCR шинжилгээнд хамруулахаар боллоо.
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарсан.
Улаанбаатар хотын голомтод батлагдсан 10 тохиолдлыг эмчлэх ажил яг одоо үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт есөн тохиолдол, Дархан-Уул аймагт 1 нийтдээ 20 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Төмөр замын дагуух байршилд 10 батлагдсан тохиолдол гараад байгаа тул төмөр замын дагуух байршилд амьдарч буй иргэд онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 6000 хавьтагчийг олж илрүүлж шинжилгээнд хамруулаад байна.