Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалайгийн шар айраг шимэнгээ "зээлийн хүүг бууруулах" тухай ярьсан бичлэг өнөөдөр цахим ертөнцөд хамгийн их сэтгэгдэл "цуглуулжээ". Тэрээр энэ удаад шар айргийг заавал хөөстэй нь уух тухай, үүнийг германчууд "шар айрагны цэцэг" хэмээн нэрлэдэг тухай өгүүлээд, зээлийн хүүг бууруулах талаарх өөрийн саналаа илэрхийллээ.
Л.Гүндалай:
-Хөл хорионы энэ үед иргэд ломбард, ББСБ-д маш их зээлтэй байна. Засгийн газраас зээлийн хүүг яагаад бууруулахгүй байна вэ!? Баар, ресторанууд бүгд хаалттай байна. Гэтэл тэд дулааны мөнгө төлсөөр байна. Нэг сарын дулааны мөнгө төлмөөргүй байна. Үүнийг болиулаач. Мөн, газрын төлбөр байна. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байж төлбөр төлдөг энэ байдлыг болиулж болдоггүй юм уу хэмээн ярьсан нь олны зүгээс сайшаал хүртэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зайсангийн газрыг авч амбаар барьчихаад бас мөнгө нэхнээ ямар бүдүүн
Их хурлын гишүүн, сайд бйасан хүн ийм юм ярих гэж. Хувийн банкны үйлдлийг Засгийн газар шууд оролцож чадахгүй ш дээ.
ГҮНДАЛАЙ ЯМАР МУУХАЙ ТЭНЭГ ХҮН ГЭЭЧ.ХЭН НЭГНИЙГ ДООШОО ХИЙЖ ЯРИХ ДУРТАЙ.ЭЕРЭГ ИНЭЭРГЭТЭЙ БАЙГААЧ.ХҮН АЛДАЖ ОНОЖ БОЛНОО ХҮНИЙ МУУД ДУРЛАСАН ЁСТОЙ ОЛИГГҮЙ ХҮН