БНХАУ-д Их Британиас суугаа ерөнхий консул 61 настай Стефен Эллисон живж буй эмэгтэйг баатарлагаар аварсан бичлэг цахим сүлжээнд тархжээ. Хятадын Чончин хот дахь Их Британийн ерөнхий консул хадан дундах гүн усанд живж буй 24 настай эмэгтэйг аварсан байна.
Тэнд олон хүн байсан ч эмэгтэйг живж байхад хэн ч туслаагүй. Тиймээс Эллисон гутлаа тайлж, хадан дээрээс үсэрч эмэгтэйд тусалжээ. Эмэгтэй хэт удаан усанд байснаас ухаан алдаж, амьсгалахгүй байсан боловч эрэг дээр гаргасны дараа амьсгалж эхэлсэн байна.
Тосгоны иргэд дипломатчийг уснаас гарч ирсний дараа хуурай хувцас, халуун уух зүйлээр дайлж талархлаа илэрхийлжээ. Мөн живж үхэхээс аврагдсан бүсгүй Уханиас ирсэн оюутан байсан бөгөөд Эллисоныг гэр бүлийн оройн зоогонд урьж талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүсчээ.
Их Британи, Хятадын харилцаа Хонконгийн асуудал, Хуавей технологийн фирм болон коронавируст цар тахлаас болж жилийн турш таагүй уур амьсгалтай байгаа. Гэвч Эллисоны хятад эмэгтэйн амийг аварсны дараа түүнийг баатар хэмээн Хятадын цахим сүлжээнд нэрлэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.