Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш шахмал түлшний хангалт, нөөц хэр байгаа талаар МХЕГ-аас хяналт шалгалт хийж эхэлсэн байна.
Нийслэлийн зургаан дүүрэгт шахмал түлшний цэгүүдэд хяналт шалгалт хийж байгаа талаар албаны хүн тайлбар өгсөн юм. Шахмал түлшний цэгүүдэд 2-15 тонн, заримд нь 50 тонн хүртэл түлш нөөцөлжээ. Хөл хорио тогтоосноос хойш иргэдийн худалдан авалт буурсан гэдгийг худалдагч нар хэлж байна.
Харин шуудайтай модны үнэ, эрэлт нийлүүлэлтийн асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих эрх байхгүй гэнэ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нар шахмал түлш жиндээ хүрч байна уу, нөөц хангалттай эсэхэд хяналт тавьж байгаа юм. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн байцаагч “Манай хороонд нийт шахмал түлшний 10 цэг байдаг. Нөөц хангалттай байгаа” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.