СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Алтанбулаг боомтоор орж ирсэн хоёр жолооч, Д-гийн ахаас коронавирусийн халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг өдөр бүр 11:00, 17:00 цагаас мэдээлж байхаар болсон. Энэ дагуу 2020 оны 11-р сарын 17-ны өдрийн 11:00 цагийн мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн нийтэд 54.3 сая хүн өвчилжээ. ОХУ-д 24 цагийн хугацаанд 22 мянган хүн шинээр халдвар авсан байна. " гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Энэ сарын 16-нд нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн кластер халдварын ойрын хавьтал 45 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр Д-гийн ахын шинжилгээ эерэг гарсан. Д-гийн ойрын хавьтлын хүмүүс ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан.

. Халдвар илэрсэн нэг жолоочийг ХӨСҮТ-д авчирч эмчилгээ хийж байна.

Хэнтий аймгийн 10 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дархан-Уул аймагт 132 иргэний сорьцод шинжилгээ хийхэд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн тухайн иргэний сорьцыг дахин давтан шинжилгээ хийж, батлагдвал олон нийтэд мэдээлэл хүргэнэ.

Улаанбаатар хотод коронавирусийн нийт 10 тохиолдол батлагдаад байгаа. Ойрын хавьтлыг 2-3 хоногт дахин дахин шинжилгээ хийж байна. Ингээд ахаас нь гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. .

Сэлэнгэ аймгийн нийт дөрвөн иргэнээс халдвар илрээд байгаа. Ойрын хавьтлын 19 хүнийн түргэвчилсэн тест эерэг гарсан. Эдгээр иргэдээс сорьц авч PCR баталгаажуулна.

Манай улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 434 болж, 328 иргэн эдгэрээд байна. Өөрийн хүсэлтээр зургаан иргэн нутаг буцсан. ХӨСҮТ-д нийт 171 иргэн ажиглалтад, тандалтад байгаас хоёр иргэний биеийн байдал хүнд, 21 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм. Өнөөдрийн байдлаар 100 мянган оношлуурыг аймаг, орон нутагт тараажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.