СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийт 28 иргэн дөрвөн аймаг руу хулгайн замаар явжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

ЦЕГ-ын ОНХХ-ийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:

-Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед гэмт хэрэг зөрчлүүд гарсаар байна. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг илрүүлсэн.

Тухайлбал,

Хэнтий аймаг руу мөн хоёр иргэн хулгайн замаар явсан. Дундговь аймгийн Даланжаргалант суманд том оврын автомашинд дөрвөн иргэн сууж нэвтрэх гэснийг саатуулсан. Мөн Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гурван иргэн, Хэнтий аймагт дөрөв, Увс аймагт хоёр иргэн хөдөлгөөний хязгаарлалт зөрчиж яваад баригджээ.

Цахим орчинд мөрийтэй тоглох асуудал нэмэгдэж байна. Найман иргэнд сануулга өгч, зургаан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон. Тухайлбал, 1995, 1997 онд төрсөн Тулга, Цэнд-Аюуш, Гантулга, Баянмөнх,  Очиргэрэл, Болдхуяг нарын залууст хариуцлага ноогдуулжээ. Цахим орчинд мөрийтэй тогтлоом зохион байгуулдаг 50 хаягийг хяналтандаа авч одоогоор долоог нь устгаад байна.

Түүнчлэн иргэдэд хуурамч, худал мэдээлэл тараасан 39 үйлдлийг илрүүлэн, таван иргэнийг тус бүр 500 мянган төгрөгөөр торгосон. 34 зөрчилд шагалтын ажиллагаа явуулж байна.

Мөн долоон тээврийн хэрэгслийг түр саатуулсан. Учир нь тээврийн хэрэгсэлтэй  архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.