Өчигдөр буюу 11-р сарын 15-ны өдөр улсын хэмжээнд нийт 1118 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрчээ.
10-р сарын 26-нд Будапештийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Мөн Энхсаран сувилалын үйлчлэгч нэг хүнээс илэрсэн байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн голомтод дахин нэг тохиолдол илэрсэн бөгөөд тус голомтод нийт дөрвөн хүн халдвар аваад байна.
Улаанбаатар хотын голомтод одоогоор есөн халдвар илэрсэн хэвээр. Тээврийн жолоочийн хавьтал 228 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Ойрын хавьтын 73 хүнийг гурав дахь шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй байна.
Монгол Улсын хэмжээнд халдвар авсан нийт 431 тохиолдол байна. Түүнээс 328 нь эдгэж, ажиглалтад 26, нутаг буцсан тав байна.
ХӨСҮТ-д 97 хүн эмчлүүлж байгаагаас хоёр нь хүнд, 20 нь хүндэвтэр, 75 нь хөнгөн гэсэн оноштой байна.
-“Тэсо” групийнхэн “Хархан нүдэн" тоглолт үзсэн гэх мэдээлэл бий. Тэд шинжилгээ өгөх ёстой юу?
-"Тэсо" группийн ажилтнаас эерэг гарсан сорьц байхгүй. Халдвар авсан хүний гурав дахь хавьтлын хүн нь "Тэсо" группт ажилладаг. Гэхдээ тухайн хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан.
-Коронавирус мал, амьтнаас дамждаг уу. Дани улсад дамжих боломжтой гэж үзээд 12 сая минж устгасан гэх мэдээлэл байна?
-Судалгааг маш ихээр хийсэн. АНУ, Хонконг гэх мэт улсад гэрийн тэжээвэр амьдаас хүнд халдсан тохиолдол гарсан. Тиймээс гэрийн амьтдаасаа зай барих, шинж тэмдэг илэрвэл гэрийн амьтнаасаа тусгаарлах зөвлөгөө өгч байна. Гэхдээ маш цөөн тохиолдол гарсан. Дани улсын минж устгалын хувьд бол коронавирусээс өөр сарс төрлийн халдвар илэрсэн учир устгасан юм билээ.
-Өвчтөнүүдийн биеийн байдал ямар байна?
-Сэлэнгээс ирсэн 74 настай хүний бие хүнд байгаа боловч өнөөдрөөс сайжирч байна.
-Халдварын голомтод байгаа эмч, эмнэлгийн ажилчтнуудын хүрэлцээ хэр байна вэ. Одоогоор долоон хүн өвчлөөд байгаа шүү дээ?
-Нийт 15-16 баг халдварын голомтод ажиллаж байна. Хоёр багийн долоон хүн өвчлөөд байна. Одоогоор ХӨСҮТ-д эмч, эмнэлгийн ажилнуудын баг хүрэлцээтэй байна. Цаашид өндөр тархалт болвол нэмэлт хүч шаардана.
-"Энхсаран" сувилалд 44 хүн халдвартай, эмчлүүлж байна гэсэн мэдээлэл байна. Мөн тогооч нь Цагаан хаданд очсон гэх мэдээлэл байна?
-"Энхсаран" сувилалд 11-р сарын 7-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс бид 61 хүнийг "Энхсаран"-гаас авчирч тусгаарласан. "Энхсаран"-д байж байгаад явсан зургаан жолоочийг ар араас нь хөөж очиж, байгаа газарт нь тусгаарласан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.