СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-15

Ажилдаа ирж, очих тусгай зөвшөөрлийг хэрхэн авах вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дараах нэр бүхий 13 байгууллага ажиллах боломжтой. Түүнээс бусад бүх байгууллага, иргэн ажиллахгүй, гэрээсээ гарахгүй байх хатуу хөл хорио тогтоогоод байна. Харин

Тухайлбал, эмнэлэг, эмийн сангийн чиглэлээр ажилладаг байгууллагууд л гэхэд Нийслэлийн эрүүл мэндийн газарт хандаж тусгай зөвшөөрлөө гаргуулж авах юм байна.  

Ажиллахаар зөвшөөрөгдсөн 13 байгууллага хаанаас зөвшөөрлөө авахыг танилцуулж байна:

Үйл ажиллагаа

Хариуцах нэгж

1

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

ЗДТГ, Хэвлэл мэдээллийн хэлтэс

2

Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга

УБ хотын захирагчийн ажлын алба

3

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж,

УБ хотын захирагчийн ажлын алба

4

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөений төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/

УБ хотын захирагчийн ажлын алба

5

Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

Нийслэлийн эрүүл мэндийн газар

6

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал

УБ хотын захирагчийн ажлын алба

7

Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар

УБ хотын захирагчийн ажлын алба

8

Банкны төлбөр тооцоо

ЗДТГ

9

Оршуулгын үйл ажиллагаа

УБ хотын захирагчийн ажлын алба

10

Өвөлжилтийн бэлтгэл ажпын хүрээнд өвс, тэжээлийн неөц

бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт

Агаарын бохирдолтой тэмцэх газар

УБ хотын захирагчийн ажлын алба

11

Шүүх, прокурорын байгууллага

Нийслэлийн прокурорын газар

Шүүхийн ерөнхий зөвлөл

12

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/

Нийслэлийн онцгой байдлын газар

13

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,“Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөец төв/

Гадаад харилцааны яам

Нийслэлийн онцгой байдлын газар

НИЙТ

 

Дээрх байгууллагуудын ажилтан, албан хаагчид тусгай зөвшөөрлөөс гадна ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ заавал авч явах шаардлагатай. Харин жагсаалтад багтаагүй байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.40

Улаанбаатар захирагчын алба хаана байдаг юм бол

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.198

Хангарди ордны 5давхар

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.198

Хангарди ордны 5давхар

Зочин
4 жилийн өмнө
202.9.40.218

zevsegt huchind ajildag hun yaaj tusgai zovshoorol avah ve

Зочин
4 жилийн өмнө
202.179.25.127

Ажлын үнэмлэх байхад хүн амын бөөгнөрөл хөдөлгөөн үүсгэж яах гээд байгаан

dn
4 жилийн өмнө
192.82.71.165

Өө энэ ёстой балай юм болж байна аа Зөвшөөрөл авах гээд тэр төсөв нь хаана байна хэн олгох юм .Дөнгөж шийдвэр гарангуут нөгөө зөвшөөрөл авч амжаагүй байхад цагдаа нь явуулахгүй бна Эх толгой алга

Зочин
4 жилийн өмнө
122.201.21.200

Цэцэрлэгт ажилладаг манаач жижүүр, ээлжээр ажиллах ажилчид байгууллагын үнэмлэхтэй бол болох уу??

Moojig
4 жилийн өмнө
64.119.20.112

Таван толгой түлш компани хаанаас авах вэ. Хотын комиссын шийдвэрээр унаатай явж болохгүй гэсэн

Шал тэнэг
4 жилийн өмнө
202.21.108.49

Энийгээ тэгээд ажиллаж байгаа байгууллагын ажилчдад хувийн унаатай хүн бүрт хүртээмжтэй тараагаач. Хувийн унаатай хэрнээ тухайн байгууллагад цөөн ирсэн гэдэг шалтгаанаар хүний унаанд дайгдаж явахаар болчихоод байна. Ингээд цөөн тоогоор өгөхийн бол анхнаасаа тэр зөвшөөрлөөр нь яадгий. Ажлын үнэмлэхээ үзүүлээд явахад л болийшдээ

Цогбадрах
4 жилийн өмнө
202.9.46.134

Ниитийн тээвэрээ явуулж байгаа бол жолооч нар нь яаж ажилдаа очиж яаж харих ёстой юм бэ? Тэгээд өглөө 5:00 гэрээсээ гарах шаардлагтай байдаг

Зочин
4 жилийн өмнө
203.91.115.51

13 байгууллагад ажиллаж байгаа хүмүүс халдвар хамгаалалтын дэглэмээ хэр баримталж байгаа талаар хяналт байна уу маск санитол 2 оос өөр юмгүй ажиллаж байгаа даа хувцас хунараар хангах тал дээр яригдсан юм байна уу

зочин
4 жилийн өмнө
202.126.90.114

Тэр тусгай зөвшөөрлөө зөв хүртээмжтэй тараагаачээ.Энэ хэцүү цагт ажлын ачаалалтай,стресстэй ядаж байхад дээрээс нь нэмээд зөвшөөрөл байхгүй гээд явуулдаггүй. Аргаа бараад ажил дээрээ хонолоо. Их ядарч байна.Би ч гэсэн корона тусч өөрөө болоод бусдад гай болмооргүй байна.Дэлгүүрийн бараагаа юугаар зөөх юм бэ?Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс асуусан чинь дэлгүүр болгонд өгөх албагүй.Танай тэнд зөвшөөрөлтэй 1 дэлгүүр бий Тэрнээс унаагий нь гуй гэнэ. Юү нэсэн үг юм бэ Би ойлгосонгүй Энэ нугалаагаа болиочээ

Hishigjargal
4 жилийн өмнө
139.5.218.180

Zovshoorlin huudas yaaj avah be

Зочин
4 жилийн өмнө
64.119.27.246

Энэ бүтэхгүй ээ. Шууд л байгууллагаас өгдөг тамга тэмдэгтэй зурагтай үнэмлэхээ зүүгээд л явахад хангалттай . Цагдаа зогсоогоод үзэхэд жолооны үнэмлэхний овог, нэр нь таарч байхад л болно. Аль болох хүнд суртал багатай, хүн цуглуулахгүйгээр хийх арга сэдэж ажиллаач дээ. Энэ зөвшөөрөл нь хэдэн төгрөгөөр өгөхийн.. эсвэл байгууллагуудад нь ажиллах хүний тоогоор тарааж өгөх хэрэгтэй.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.109

гаали ажиллаж байгаа юмуу?карго ажиллахгүй байна.Карго чинь шуудан гэсэн үг биз дээ.Хүнс,маскаа авмаар байна..

Зочин
4 жилийн өмнө
64.119.20.36

Аж ахуй үйлдвэрийн газруудын 24/48 цагийн ажилтай ажилтнууд хаанаас зөвшөөрөл авах юм бэ? Үйлдвэр компаниа хөлдөөж усанд авахуулах галын аюулгүй байдал харуул хамгаалалтыг яаж зохицуулах юм бэ

Naraa
4 жилийн өмнө
103.10.22.71

Ajiliin vnemleh bhad ywaj boldooggbi ymuu zawal ywdal chiregdel nolgoj yadag bna tm ym bol ajilaas ni negsen jurmaar ogj bolohgvi yu ajiliin hajuugaar haashaa ochij awah ym be yagaad iim towogtei bdag bna

Ajilchin
4 жилийн өмнө
103.10.22.71

Shal demii zawaan ym hiihiin ajilin vnemleh bhad zaawal tegeh heteg bnuu tawan tolgoi tvlsh ajildag ogloo 6tsagt ajildaa ochood oroi 6-7tsagt tarj bhad haanaas ter bichgiin awhiin be ajilaas ni taraaj boldoggbi ymuu

baatar
4 жилийн өмнө
202.9.40.218

zevsegt huchind ajildag hun yaaj tusgai zovshoorol avah be

Lucky
4 жилийн өмнө
202.126.89.141

14 bolgooch niitiin teeweer yawn bga bz de bas zaswar uilchilgee hiij bga humuusen yaj ajilda yawhuu teriig bodooch

Оюунбат
4 жилийн өмнө
66.181.161.89

Идэшндээ явхад хаанаас зөвшөөрөл авах вэ

b.battvwshin
4 жилийн өмнө
203.91.115.48

delgvvriin baraagaa bars 1 tatadag yumaa haanas zowshoorol awah we

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.42

Manai okhin 1jil 1 sartai.. 2021 onii 01 sariin 07-s Stomoo khaalgakh shaltgaanaar ENEMUT-r uilchluulekh shaardlagatai bna. Iim shaltgaanaar tusgai zovshoorol olgodog bolvuu? jaakhan okhinoo khagalgaand ni oruulakh gej Avtobusaar yvmaargui bna... Manaikh Narangiin gold baidag. Emnelgiin ygaan devteriig ni uzuuleed yvay gekheer tsagdaanar yvuulakhgui bur devteriig ni uzekh ch ugui bna aaa. Tusgai zovshoorol nekheed bna. Baraa khurgeltiikhen / gutal, tsunkh / zarsan nokhduud khaanaas TZ avaad bnaa.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.