СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-11-13

LIVE: Худалдаачдын машиныг оруулахгүй хааснаас "Бөмбөгөр" худалдааны төвийн мах, ногооны лангуу хоосорчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

"Худалдаачдын машиныг оруулахгүй хааснаас "Бөмбөгөр" худалдааны төвийн мах, ногооны лангуу хоосон байна" гэсэн мэдээллийн дагуу бид сурвалжиллаа. Гэтэл үнэхээр ийм асуудал гарсан болохыг лангуу түрээслэгчид, тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал болон үнэ ханшийн шалгалтын ажлаар яваа ШӨХТГ-ын албан хаагчид баталлаа. 

Хатуу хөл хорио тавьсантай холбоотойгоор хувийн тэргээр зорчихыг хориглосон. Энэхүү хатуу шаардлагад тус худалдааны төвд мал мах, хүнсний ногоо зөөдөг түрээслэгчид өртөж, өнөөдрийн байдлаар таван лангууны хоёр нь л махтай байна. Хоосон лангуу харсан үйлчлүүлэгчид үймэн сандарч байгаа талаар тус худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл өгүүллээ. 

Харин тус төвд махны лангуу ажиллуулдаг эмэгтэй "Муур хулгана болж, тойрч явсаар арай гэж махаа оруулж ирсэн. Махтай машин оруулахгүй, зүгээр л яв гэсэн шаардлагыг цагдаа нар тавьж байсан" гэлээ. 

Тус худалдааны төвд шалгалтаар яваа ШӨХТГ-ын байцаагч н.Наранцэцэг "Энэ байдал дээр маргаашаас арга хэмжээ авахгүй бол иргэд бухимдалтай байна шүү" гэдгийг анхааруулав. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ganzorig
3 жилийн өмнө
202.9.46.118

Hodoo oron nutgin humuusig shinjilgend hamruulad ochson gazaraa deglem barihig zovlood yvuulval hotin huns hool bolon Niigmin dundah uur amisgald tustai um bish uu

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.49

Дээд газрын шийдвэрийг доод дунд албан тушаалтан ялангуяаа цагдаа нар самардаг байдлыг болиулахгүй бол ямарч ажил зөв явахгүй Монголын цагдаа нар маш бүдүүлэг дээрэнгүй харьцааны соёлгүй төрийн нэр барьсан араатангууд болжээ...

Иргэн
3 жилийн өмнө
103.57.94.186

Хөдөөнөөс ирсэн хүмүүсийг шинжилгээнд хамруулаад хатуу хяналтан дор гэр гэрлүү нь явуулмаар бна. Хотын хүмүүст дараа болж бна шүү !!!!!!!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.