СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Л.Жавхлан: Коронавирусээс үүдэлтэй түгшүүр иргэдийн дунд их байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Коронавирусийн дэгдэлтийн үед иргэд айдас, түгшүүрээсээ хэрхэн салах хэрэгтэй талаар СЭМҮТ-ийн их эмч Л.Жавхлан зөвлөж байна.

Коронавирусийн хувьд вирусийн гаралтай ханиадны нэг хэлбэр. .

Халдвар авсан хүний хувьд гаднаас ирэх сэтгэл зүйн дайралтаас илүү өөрийнх нь амь нас, эрүүл мэндээ боддог. Дархлаагаа дэмжсэнээр биеийн болон сэтгэл зүйг дэмждэг. Өөрийгөө сайн амрааж, энэ өвчний талаарх тодорхой ойлголттой байх хэрэгтэй.

Хөл хорио тогтоож байгаа нь хувийн орон зайд халдаж байгаа юм шиг санагдаж байгаа ч төр засгийн гаргаж байгаа шийдвэрийг дагаад явах юм бол тийм ч хүндрэлтэй санагдахгүй. Учир нь өвчин тусаад өвдлөө гэхэд гэртээ өөрсдийгөө эмчилдэг шиг бусдыгаа хүндэлж халдвар тархахаас сэргийлж байна гэж бодох хэрэгтэй.

Манай ардын үг байдаг. Өвчин хэлж биш хийсэж ирдэг гэдэг. Хүн эхлээд өөрийгөө халдвар авснаа мэдэх боломжгүй. Коронавирус нь өөрөө далд үе шаттай 2-3 шинжилгээний дараа илэрч байна. Халдвар илэрсэн хүмүүсийн хувьд тухайн үед шинжилгээ авахад сөрөг гарч байсан бол дараа нь илэрч байгаа юм. .

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.