- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Коронавируст халдвар (COVID-19)-ын талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх 119 шуурхай тусгай дугаар (HOT LINE)-ыг ЭМЯ-наас яаралтай 24 цагаар ажиллуулж байгаа.
НЭМҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгж дээр 10 оператор нэгэн зэрэг ажиллан иргэдээс 119 дугаарт ирж байгаа дуудлагад хариулж байна.
НЭМҮТ-ийн Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Р.Даваадорж 119 тусгай дугаарт "COVID-19" халдвартай холбоотой ирсэн дуудлага, мэдээллийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Энэ сарын 11-12-ны өдрийн байдлаар 3200 гаруй дуудлага ирсэн бол энэ сарын 12-13-ны хооронд 1500 дуудлага ирсэн.
Иргэдээс дараах дөрвөн төрлийн дуудлага мэдээлэл ирж байна.
1. Коронавирусийн шинж тэмдэг ямар байдаг. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Өөрийгөө хэрхэн тусгаарлах вэ.
2. Халдвар илэрсэн иргэний явсан маршрутаар явсан тохиолдолд яах вэ. Сайн дурын шинжилгээг хаана өгөх.
3. УОК-той холбоотой тусгай үүргийн нислэг явах уу. Аймаг орон нутаг руу зорчиж болох уу.
4. Иргэдийн санал гомдол. Уг мэдээллийг үндэслэн ЭМЯ, УОК хүргүүлдэг.
Түүнчлэн ялгаварлан гадуурх чиглэлийн дуудлага мэдээлэл ирж байна. Жишээлбэл, МУБИС-ийн залуугаас коронавирус илэрсэн тул хамт сурдаг оюутны ээж ажилдаа очих үед нь танай хүүхэд МУБИС-д сурдаг тул ажил руу оруулахгүй. Та гэртээ явж болно гэх байдлаар ялгаврласан гэх гомдол ирсэн. Халдвар илэрсэн иргэдийн зураг, хувийн мэдээлэл олон нийтэд ил болсонд гомдол гаргаад байна.
Хөл хориог өнөөдрөөс хатуу хорьсонтой холбогдуулан энэ талаар асуусан дуудлага ирж байна. Тодруулбал, ЭХЭМҮТ-д ажилладаг сувилагчийг зургаан удаа цагдаа зогсоосон гэх мэдээлэл ирсэн. Тус төвд ажилладаг резидент эмчийг сургууль чинь амарчихсан тул гэртээ харих ёстой гэх шаардлага тавьсан байсан. Энэ мэт иргэдээс гомдол ирж байна. Иргэдийн гомдлыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргэж ажиллах болно. Үүнийг УОК-оос цаашид зохицуулах байх.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв ш дээ. Авгай одоо гэртээ байгаач хариуцлаггүй эмгэн вэ
харинч амрааж бгаа бол сайн л биз дээ. Юмыг яаж мэдэх вэ.
Энэ чинь гадуурхалт биш, хамгаалалт хэрэв ээжид нь халдчихсан бол яана
Өөрөө 2 дугаар хавьтал шахуу юм байж ялгаварлалаа ч гэх шиг . Иймэрхүү заргач авгай нар л гай тарина шүү .
Манай ажлын авгай бас очиш тоглолт үзчээд, хариж гэрээсээ ажил гэсэн чинь, гадуурхсан гээд хүний нөөцөд гомдол гаргаад. Өнөөх нь нүүр тулж уучлалт гуй гэж мэйл явуулсан я байх шиг
тэр ээж одоо гэртээ блдаа өвчин намжаад ирэхээр ажлаа хийлдээ ядаж өрөөлийг хайралаач
Энэ бол гадуурхалт биш ээ.тухайн байгууллага тэр ээжийг ч.бусад ажилчидаа хамгаалж бгааг юун сүртэй буруугаар хүлээж авдаг юм бэ
Энэ бол гадуурхал биш, хамт олны аюулгүй байдлын төлөө иймэрхүү арга авч болно. гол нь зөв тоноор тайлбарлаж, ажилтандаа хохирол багатай бхаар шийдэх хэрэгтэй.
Хүүхэд нь халдвартай хүнтэй ойр байсан нь тодорхой бол аав ээж, ар гэрийнхэн нь автоматаар дам контакт болж, ухамсараараа өөрсдийгөө тусгаарлах ёстой бус уу? Юу бодож ажил, хамт олон руугаа явдаг бн?
Бичиг баримт шалгаад асуугаад л явуулж л байсан шүү дээ бүх хүмүүсийг л тааралдсан цагдаа эргүүлийхэн бүгд шалгаж байсан эмч сувилагч гээд духан дээр нь бичсэн биш ямар хэд ч шалгуулсан яадаг юм юун сүртэй юм
Сайн л биз дээ. Би бол шууд гэртээ бна
Энэ чинь тахал.юун гадуурхал вэ.хүн бүрт амь нас гэр бүл чухал .ховоор хөөцөлдөх хэрэггүй өвчнөө л илрүүл хов бүү хөөцөлд хариуцлагагүй эмх замбараагүй хүмүүс их аюултай.
Ямар юмандаа гомдоллоод байнаа.Ингэж арга хэмжээ авч тусгаарлахгүй бол болохгүй шүү дээ.Халдвар тархах аюултай
Зөв шүү дээ.ухамсартай байгаач дээ
gertee bai l geh yum . ger luugee ch yavj chadahgvi aild suuj bna . hot dotroo post gargachihaad . ar gvnt ruu garch chadahgvi bna .
Автобусанд холилдож өглөө бүр ажилруугаа явмааргүй байнаа, эмнэлэгт ажилладаг эрсдэлт бүлгийн хүн байна. Хаашдаа ажил маань ийм байхад замдаа бас түгшүүр сэжиг тээж явмааргүй байна. Ард гэр бүл үр хүүхдүүд минь байна
Юун тусгай зөвшөөрөл вэ ажлын үнэмлэхээрээ хөдөлгөөнд ормоор байна
Хүн бүр битгий дураараа загнаачээ
Амраад тайван байж бай
Амраад байж бай энэ гадуурхал биш хамгаалж бна
Tusgai nislegiin mongolchuudaa awaachee guij bna
Утсанд хариу өгөгч энийг бас зөв л тайлбарлах хэрэгтэй, хамаа хамаатай уулын мухарт хүмүүс санаа зовоод өөрсдийгөө карантинлаж байхад оюутнууд яаж явсныг мэдэх аргагүй шүү.
Зөв шүү дээ. Ямарч гадуурхах юм алгаа. Юун тэнэг юм боддог амьтан өэ?