СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ХӨСҮТ-өөс 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан иргэнээс халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг 11.00 цагийн байдлаар хүргэлээ.

Монгол Улсын коронавирусийн батлагдсан тохиолдол 412 болсон байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт кластер халдвар бүртэгдээд байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид . Үүнийг задалбал, ХӨСҮТ-д ажиллаж байгаад халдвар авсан сувилагчтай хамт ажиллаж байсан хоёр эмчээс коронавирус илэрсэн байна. Улаанбаатар хотод кластер буюу багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийсэн.

Ойрын хавьтал 125 хүний таваас нь коронавирус илэрсэн байна. Хоёрдогч хавьтал 2600 хүний 474 -д шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Тухайн голомтод батлагдсан тохиолдол зургаа болсон бөгөөд тандалт судалгаа үргэлжилж байна. Нийт ойр болон хоёрдогч хавьтагч болох 3000 орчим хүнийг хяналтад авч, шинжилгээ хийж байна.

. Батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон 41 хүний шинжилгээ, Дорнод аймагт тусгаарласан 11 хүний хяналтын шинжилгээнд коронавирус илрээгүй.  Одоогоор гэр бүлийн гурван хүнээс коронаирус илрээд байна гэсэн үг. Сэлэнгэ аймагт ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг ажиллахаар гарсан бөгөөд халдварын хүрээ хязгаарыг нарийн тогтооно. 

Монгол Улсын батлагдсан тохиолдол 412 болсноос 317 нь эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 90 батлагдсан тохиолдлыг эмчилж байна. Эмчлүүлэгчдийн биеийн байдлыг үнэлбэл хүнд-2, хүндэвтэр-12, хөнгөн-76 байна. Одоогоор ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт, тандалт, хяналтад байна. 

Бид тандалт судалгаа тасралтгүй хийж байгаа учраас ард иргэд маань бидний ажилд тусалж халдвар хамгааллын дэглэмээ сайтар барьж байгаад талархаж байна. Үргэлжлүүлэн бүгд эв нэгдэлтэй байж, аль болох гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй. Ингэж байж бид халдварын хүрээ хязгаарыг тогтоож, тархалтыг зогсоож чадна. Бүгдээрээ хамтран ажиллая гэж хэлмээр байна" гэлээ. 

Сэлэнгэ аймгийн иргэн Ц-гийн ойрын хавьтлын гурван хүнд коронавирус илэрлээ 

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн иргэн Ц-гээс коронавирус илэрсэн. Ц-гийн ойрын хавьтлыг тогтоож, шинжилгээ авсан. Тэгвэл эхний шинжилгээр бэр, ач хүүгээс нь халдвар илэрчээ. Иргэн Ц ам бүл дөрөв, гэртээ ач, бэрийн хамт амьдардаг талаар өчигдөр УОК-оос мэдээлсэн. Одоогоор түүнийг хаанаас халдвар авсныг тогтоогоогүй байгаа юм. Тэрээр ачаа тээврийн жолооч Д-гийн хавьтлын хүн биш болох нь эхний байдлаар тогтоогдсон. 

Иргэн. Хамгийн ойрын хавьтал болсон эмч нар, цуг амьдарч байгаа хүмүүс гээд бүгдээс сорьц авсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.