СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туркменистанд хоньчин нохойн 6 метр өндөр алтан хөшөө сүндэрлэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Туркменистан улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов өөрийн дуртай нохойны үүлдрийг алдаршуулж, аварга том алтан хөшөө босгожээ. Улсын нийслэл Ашгабат хотод алабай буюу төв Азийн хоньчин нохойн зургаан метр өндөр алтаар урласан хөшөө сүндэрлэж, нээлтээ хийсэн байна.

Уг үүлдрийн нохой нь үндэсний үнэт өв соёлд тооцогддог. Тулааны төдийгүй харуулын нохойны хамгийн эртний үүлдэр гэж үздэг бөгөөд 2,000 жилийн өмнөөс үүсэлтэй ажээ. Ерөнхийлөгч Гурбангулы үндэсний өв соёлд бүртгэлтэй алабай үүлдрийн нохойг алдаршуулсан анхны шийдвэр энэ биш юм. Өнгөрсөн жил хоньчин нохойд зориулан ном гаргажээ.

Хэдийгээр зургаан метр өндөр алтан нохойн хөшөө сүр жавхлантай харагдаж байгаа ч Туркменистаны хүн амын ихэнх нь ядуу буурай амьдарч байна. .

Алтан нохойны хөшөө ямар өртөг зардлаар бүтсэн нь тодорхойгүй байгаа юм. Ерөнхийлөгч Бердымухамедов нутгийн ахал теке үүлдрийн морьдод тун хайртай бөгөөд 2015 онд уг морийг унаж буй алтан хөшөөгөө мөн бариулж байжээ.

Тэрээр нохой, моринд тун дуртай нэгэн тул нөхөрсөг харилцаатай Узбекстаны Ерөнхийлөгч Ислам Каримов, Оросын төрийн тэргүүн Владимир Путин, Катарын эмир зэрэг хүмүүст морь, гөлөг бэлэглэсэн тохиолдлууд олон байдаг.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

тт
2 жилийн өмнө
122.201.24.11

durtai uildweriin nohoigoo hoshoo bolgood bsn ym bxq turkichiin urdaa baridag uilder ni manai banhar shg

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.