Залуу дуучин Дамирангийн Дэмбэрэлнямбуугийн 11 дүгээр сарын 08-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд хийсэн “Хархан нүдэн” тоглолтыг ойролцоогоор 3000 орчим хүн үзжээ.
Уг тоглолтыг үзсэн нэгэн үзэгчийн арын суудлаас хийсэн гар утасны бичлэгт концертын их танхим пиг дүүрэн байгааг та бүхэн харж байна.
“Хархан нүдэн” тоглолтын тасалбар 20,000 төгрөгийн үнэтэйгээр анх худалдаанд гарсан байдаг. Гэвч худалдан ч борлуулагдаагүй тасалбаруудыг 1 ширхэгийг 5,000, 3 ширхэгийг 10,000 төгрөгийн үнэтэйгээр зарж байна гэх яриа сонирхогчийн бичлэгийн дундуур гарч буйгаас үзвэл тасалбарын үнэ тоглолт эхлэхийн өмнө огцом хямдарсныг харуулж байна.
“Хархан нүдэн” тоглолтыг коронавирусийн халдвар авсан иргэн үзсэн гэх мэдээлэл гарсны дараа Увс аймгийн харьяат залуу дуучин Д.Дэмбэрэлнямбуу маш богино хугацаанд олны танил болсон бөгөөд түүний “Хархан нүдэн” дууны клипийг ганц хоногийн дотор гурван сая 30 мянган хүн Youtube-ээс үзээд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ганц хоногийн дотор дууны хандалт нь 100к аар нэмэгдсэн бнлээ шүү дарваанаа .
Orkuud
Гайгүй л дуулдаг залуу юм,
Сайхан дуулдаг хүүд амжилт хүсье.