Дэлхийн хамгийн том видео суваг YouTube-д эвдрэл гарсны улмаас яг одоогоор ажиллахгүй байна. Тус хуудсыг нээхэд бичлэгүүд харагдаж байгаа ч аль нэг бичлэг дээр дарахад огт тоглогдохгүй байгаа юм. Тэгвэл компанийн зүгээс мэдэгдэл гаргаж "хэрэв таны YouTube хуудас яг одоо ажиллахгүй, видео бичлэг үзэж чадахгүй байгаа бол энэ асуудал зөвхөн танд тулгараагүй гэдгийг мэдэгдэж байна. Манай баг асуудлыг шийдвэрлэж эвдрэлээ засахаар ажиллаж байна. Бид нэмэлт мэдээллийг үргэлжлүүлэн хүргэнэ" гэжээ.
Зөвхөн YouTube хуудаснаас гадна YouTube TV, YouTube Music болон Google TV-ээр дамжуулан худалдаж авдаг телевизийн шоу, кино үзвэрүүдийг үзэхэд асуудал тулгарсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ эвдрэл ойролцоогоор хоёр цагийн өмнө буюу манай цагаар өглөөний 07 цагийн үед эхэлжээ.
АНУ-ын Флорида, Хойд ба Өмнөд Калифорниа зэрэг мужуудаас гадна Колумб, Бразил, Аргентин, Австрали, Баруун Европ, Япон зэрэг зүүн хойд Азийн орнуудаас YouTube суваг ажиллахгүй байгаа тухай хэрэглэгчдийн гомдол ирж байгаа бол тус суваг ажиллахгүй болсон бүс нутагт манай Монгол улс ч багтаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.