СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2020-11-11

ВИДЕО: Амны хаалт, гар ариутгагч бодисын зохиомол хомсдол үүсээд байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Анх манай улсад хөл хорио тогтоосон нэгдүгээр сарын сүүлээр амны хаалтын эрэлт огцом өсөж, үнийн хөөргөдөл үүсээд байсан. Гэтэл өчигдөр шөнө УОК-оос гаргасан гурав хоног хөл хорио тогтоох шийдвэртэй холбогдуулан иргэдийн дунд дахин амны хаалтын эрэлт ихсэж, нэг удаагийн амны хаалтын үнэ 500-800 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотой хангамж хүрэлцээ, үнэ ханшийн талаар бид өнөөдөр сурвалжиллаа.

Хэдхэн хоногийн өмнө 200-300 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан амны хаалт өнөөдөр эмийн сангуудаар бөөний үнэ нь 500-800 төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм. Мөн иргэд өөрт хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүр, худалдааны төвөөс амны хаалтыг 800-1000 төгрөгөөр худалдан авч байна.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл үүсгэсэн аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авна гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.