Apple компани 2006 оноос хойш үйлдвэрлэж буй компьютерууддаа Intel процессоруудыг ашиглаж байгаа боловч өнгөрсөн зургадугаар сард хийсэн мэдэгдэлдээ үүнийг өөрчлөх тухай онцолсон. Компани шинээр үйлдвэрлэж, худалдаанд гаргаж буй Mac хувилбарын процессорууддаа өөрийн үйлдвэрлэсэн М1 чипийг суулгасан бөгөөд ингэснээр зайгаа илүү удаан барих, түр амрах горимоос эргэн асахдаа илүү хурдан болох төдийгүй IOS аппликейшнуудыг суулгах бүрэн боломжтой гэж үзсэн.
М1 чип Маc апп-уудад тохирч байгаа тул одоо бусад хөгжүүлэгчдэд таниулах шаардлагатай болж байна. Уг чипийг 33 см дэлгэцтэй MacBook Air, MacBook Pro, Mac Mini компьютеруудад суурилуулжээ. Шинэ бүтээгдэхүүн ирэх долоо хоногт зарагдаж эхэлнэ. Нэг удаагийн цэнэглэлтээр 20 цаг тасралтгүй бичлэг тоглуулах боломжтой болж өмнөхөөсөө хоёр дахин удаан цэнэгээ барих юм байна.
Гэхдээ iMac болон Mac Pro компьютеруудын шинэ чиптэй, шинэ хувилбарыг танилцуулаагүй. Тиймээс Apple компани эдгээр компьютеруудад суулгах чипний багтаамж, санах ой зэргийг улам бүр нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа гэж таамаглаж байна. Шинээр үйлдвэрлэж буй чипээ орчин үеийн компьютеруудад ашиглаж байгаа бусад чипнүүдээс хамгийн өндөр үзүүлэлттэй байна гэж Apple баталж байгаа.
Цахилгаан эрчим хүчний ¼-ийг зарцуулах ба хоёр дахин өндөр үзүүлэлтийг харуулна гэж амласан. Шүүмжлэгчид чипний ой санамж ердөө 16 гегабайт байгаа нь Intel чипнээс хоёр дахин бага байгааг онцолжээ. Дүрс бичлэг эвлүүлэх, тоглоом тоглох зэрэг апп-уудыг татахын тулд илүү их санах ой хэрэглэгчдэд шаардлагатай болно.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.