СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Иргэд хүнс нөөцөлж, үнийн хөөрөгдөл "Хүчит шонхор" зах дээр үүсжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Улсын Онцгой коммиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуй нэгжүүдэд "Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж байна. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн хатуу арга хэмжээ авна” гэж ШӨХТГ-аас мэдээлсэн.

Коронавирусийн халдвар дотооддоо алдсантай холбоотойгоор иргэд их хэмжээний хүнс нөөцөлж байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд оруулж магадгүй юм. .

“Хүчит шонхор” худалдааны төвийн гадаа худалдаа эрхлэгчдийн хувьд "Иргэд өөрсдөө үнийн хөөрөгдөл үүсгээд байна. Эмээлт дээр хөдөө, орон нутгаас ирсэн малчдыг оруулахгүй байна.

Үүнээс болж мах орж ирэхгүй байна. Энд зарагдаж байгаа махыг иргэд өндөр үнэ хэлээд шууд худалдаж авч байгаа болохоор наймаачид бид нар таван цаасаа бодоод шууд өгч байна" гэсэн юм. 

“Хүчит шонхор” худалдааны төвд

Үхрийн мах 10000-11000 төгрөг

Хонины мах 7000-8000 төгрөг

Ямааны мах 5500 төгрөгийн үнэтэй байна. 

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээлэлд "2020 оны арваннэгдүгээр сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8406 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10773 төгрөгийн үнэтэй байв. Үхрийн ястай мах “Хархорин”, “Баянзүрх”, “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 9000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөг байна" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.