СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагдаа нар хүний амь хөнөөсөн гэх хэргийг прокурорт буцаав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, 61 настай иргэн цаг бусаар нас барсан хэрэг 2019 оны есдүгээр сард гарсан.

Ар гэрийнхэн нь Төв аймгийн цагдаагийн хоёр албан хаагч талийгаачийг багалзуурдан, боосны улмаас зүрх нь зогссон гэж мэдэгддэг бол цагдаагийн албан хаагчдын өгсөн мэдүүлгээр "Талийгаач согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Согтолтын хэмжээг тогтоохын тулд хэсэг рүү авч явсан. Явах замдаа цагдаагийн албан хаагчид эсэргүүцэл үзүүлж, орилж хашгирсны улмаас замд зүрх нь зогссон" гэж мэдүүлсэн байдаг юм.

Энэхүү хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Өлзийжаргал, Т.Ууганбаатар нарт холбогдох хэргийг өчигдөр Төв аймгийн шүүхэд хянан хэлэлцээд, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ. Ар гэрийнхэн нь хэргийг ийнхүү буцаасанд гомдолтой байгаагаа хэвлэлээр илэрхийлэн "Хэрэгт холбогдсон хүмүүс ажлаа хийгээд явж байгаа нь бидэнд аятай санагдахгүй байгаа" гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.