СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-11-09

Соёлын яам бус Урлагийн яам гэв үү?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Манай улсад Соёлын яам шинэ тутам байгуулагдан долоон хэлтэс, 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй. Харин шинэ яамны сайд С.Чулуун зөвлөхүүдээ томилжээ. Соёлын сайдын зөвлөхөөр ажиллахаар 15 хүний нэр тодорсон ч зөвлөхүүдийн нэр шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Учир нь 15 зөвлөх дунд нэг л эмэгтэй төлөөлөл буюу СУИС-ийн захирал Э.Сонинтогос байх ажээ. Үлдсэн 14 нь эрэгтэй.

Тухайлбал, Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,

МУУГЗ, найруулагч Г.Жигжидсүрэн,

UBS телевизийн захирал Л.Балхжав,

МУГЖ, жүжигчин Б.Жаргалсайхан,

“Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУУГЗ, Д.Жаргалсайхан,

“Хү” хамтлагийн продюссер, МУГЖ, дуучин Б.Дашдондог,

МУГЖ, жүжигчин Н.Онон,

Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар

МҮОНРТ-ийн хөтлөгч, МУУГЗ нэвтрүүлэгч Д.Цоодол,

Найруулагч, Б.Баатар нарын урлагийн салбарынхан байх аж. 

Харин Шинжлэх ухааны салбарыг төлөөлж ердөө хоёрхон хүн багтаасан нь БСШУ-ны сайд асан, академич Г.Чулуунбаатар, Төрийн соёрхолт зохиолч Г.Мэнд-Ооёо нар юм.

Шашны байгууллагыг төлөөлж бурханч лам Г.Пүрэвбатыг сонгожээ.

Үндсэндээ Соёлын сайд урлаг, шинжлэх ухаан, шашин гэсэн гурван салбараар л дагнаж ажиллах бололтой.

Гэвч "СОЁЛ" гэх салбарт урлагийн маш олон төрөл тэр дундаа сонгодог урлаг, дуурь, драмаас эхлээд, уран зураг, номын сан, музей, хэл шинжлэл, яруу найраг, бичиг соёл, угсаатанзүй, түүх, театр, кино...  гээд олон төрөл багтдаг. Харамсалтай нь тэдний төлөөлийг тэнцүү оруулалгүй, нэг салбараас буюу дуучин, жүжигчин голдуу зөвлөх авсан нь ийнхүү шүүмжлүүлэх шалтгаан болж байна.

Зарим нэг нь “Соёлын биш, "урлагийн" яам байгуулжээ”, эсвэл “соёлыг дан урлаг гэж боддог сайдтай ч юм уу”, “Жердерийн харьцаа, насны жин бан нь ч нэг тал руугаа хэлбийсэн харагдана” гэх мэтээр шүүмжилжээ. Юутай ч томилогдсон цагаасаа л шүүмжлэлд өртөж буй Соёлын сайдтан энэ удаад ч дахин шүүмжлүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
202.126.90.151

Сайд салбараа сайн ойлгоогүй бололтой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.