СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шүүхийн шийдвэрийг үл ойшоосон НЭМГ-ын даргыг цагдаагийнхан шалгаж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхэлжээ. Тэрбээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, тус шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үл ойшоож байгаа учраас .

Үүний дагуу Эрүүгийн хуулийн 21.7-1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, үрэгдүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр эсгэн биелүүлсэн, битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэдгийг хууль сахиулах байгууллагын олон эх сурвалж баталлаа.

НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар тушаал гаргаж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батжаргалыг ажлаас нь чөлөөлсөн аж. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ө.Батжаргал хандан, НЭМГ-ын даргын 2019 оны долдугаар сарын 10-ны Б/34 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасан байна.

Тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. НЭМГ-ын дарга шүүхийн уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсан тул Ө.Батжаргал албадан гүйцэтгүүлэхээр хандсаны дагуу НШШГГ-аас энэ оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Гэвч НШШГГ-ынханд “Хуулийн зөвлөхтэйгөө ярьж байгаад шийдвэр гаргана” хэмээн аргацаасаар шүүхийн шийдвэрийг үл ойшоож байгаа учраас Ө.Батжаргал цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргав.

Түүгээр ч зогсохгүй Төрийн албаны зөвлөлөөс НЭМГ-ын даргад хандан Шүүхийн тухай хуулийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэх заалтыг сануулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага хүргүүлжээ.

Түүндээ нэмж Төрийн албаны тухай хуулийн 76.4-т заасан “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ” гэдгийг ч мэдэгдсэн байна.

Гэвч . НЭМГ дарга 2019 оны долдугаар сарын 10-нд Б/34 тоот тушаал гаргахдаа Ө.Батжаргалыг хөдөлмөрийг гэрээгээ ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн аж. Тэгвэл НЭМГ-ын харьяа Түргэн тусламжийн төвийн удирдлага болох Т.Пүрэвдаш, С.Ариунболд, Ц.Орхонсүрэн нар 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин хөрөнгө завшсан хэрэгт холбогдоод байхад НЭМГ-ын дарга нь хариуцлага тооцоогүй өдий хүрч байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.55.188.37

60 Terbumiin darga naraa soliochee,mungugui jiriiin irged baican bol Tumyrbaatar darga shuud shorohd,Shuuhiih shiidberiig biyeluulehgui huts gedeg ih l mungutei baina daa,barigdana daa.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.