СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Гүрбазар: МҮОНТВ хэдий болтол ялсан намын үгээр явах ёстой юм

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

МҮОНРТВ-ийн үйлдвэрчний эвлэл, уран бүтээлчдийн төлөөлөл өнөөдөр ард иргэддээ хандан мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Б.Пүрэв:

Бид чадвар муутай Үндэсний зөвлөл, Захирлуудын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, шинэ захирлын томилгоог олон нийтэд нээлттэй байдлаар томилуулах шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн.

МУСГЗ Ш.Гүрбазар:

Би 53 жилийн түүхтэй МҮОНТВ-д 43 жил ажилласан хүн. Өнөөдрийн энэ асуудалд албан тушаал горилсондоо оролцож байгаа юм биш. Би 40 жил ажилласан энэ байгууллагадаа санаа зовохгүй байж чаддаггүй. МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийг өнөөдөр ярих ёстой. Ийм байдлаар удаан явж болохгүй. Хуулийг нь өөрчлөх ёстой. Монголын ард түмэн яагаад татвар хураамж өгдөг вэ гэхээр хэрэгтэй цагт, хэрэгтэй үед, хэрэгтэй мэдээллийг өгч байгаарай гэж ард түмэн биднийг санхүүжүүлдэг. МҮОНТВ-ийн нийтлэлийн бодлого сүүлийн таван жилд бүрэн алдагдсан.

1990 онд дээр доороос хүчтэй шахалттай, хатуу хяналттай цаг үед бид ардчилсан хувьсгалыг сурвалжлан хүргэж, нийт ард иргэдийнхээ эрх ашгийн өмнө дуу хоолойгоо хүргэж чаддаг байсан. Одоо тийм хэмжээний хувьсгал боллоо гэхэд МҮОНТВ ажиллаж чадахгүй шүү. Юу хийх нь, яах нь тодорхойгүй том байшин байгаад байж болохгүй. Энэ байгууллагын ирээдүйг харахаар, бодохоор зүгээр суугаад байж болохгүй байна. Тиймээс энэ асуудалд УИХ, Байнгын хороо онцгой анхаарч асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Sss
4 жилийн өмнө
202.126.90.111

Энэ чинь төрөөс санхүүждэг Засгийн газрын телевиз шүү дээ. Хэрэв Хэрэв ялсан нам Засгийн газрын удирдлагаар явахгүй гэж байгаа бол энэ чинь хувийн л телевиз болох ёстой доо. Хэн хувьчилж авах гэж?

Ulziijargal
4 жилийн өмнө
84.113.71.68

Bitgii tenegt Hichneen zasgiin gazar soligdloo ch ene TV Hotiin darga ene teruudee Songuulaas hamaaralgyi namaas tomilodoggyi bailgah heregtei! Tegehgyi bol ajil hezee ch yawahgyi Uls Higjihgyi shuu dee

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.71

4 жил дуугай бжийснаа гэнэт ингэдэг нь яаэажаан

yalaa gui nam haha
4 жилийн өмнө
64.119.26.155

yalaagui namiin ugeer yavah goyo uu gvvgii agaa

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.57

Үндэсний телевизийг үздэг хүн одоо байхгүй болсон нийтлэлийн бодлого нь алдагдсан телевизийг хэн үзхэвдээ

Зочин
4 жилийн өмнө
122.201.22.245

Хувьчилбал таарна. Төрийн өмч бол төр мэдэх нь зүйн хэрэг. Үгүй гэж эсэргүшцэж байгаа бол татан буулгаад хувьд өгөөд жинхэнэ сайн ажиллуулах хэрэгтэй. Цаг барьдаггүй, ажил цалгардуулдаг, архи дарс уух байдал МНБ-д л байдаг ш дээ.

Зочин
4 жилийн өмнө
139.5.217.184

Үнэн шүү Монгол ТВ олигтой шинэ мэдээ маш муу дамжуулдаг 1 өдрийнхөө мэдээг хэд хоногийн дараа ч давтаад байдаг ернь заавал иргэдээс татвар авах шаардлагагүй телевиз шүү дургүй хүрмээр

Зочин
4 жилийн өмнө
139.5.217.184

Үндэсний телевизийг үздэг айл маш ховор маш сайхан өгөөжтэй телевизүүд зөндөө бн ядаж л үндэс шиг 1 мэдээгээ хэд хоногоор давтаад явуулаад байдаг үнэн хоцрогдсон ш дээ татвар авахаа ч больж үз

Batjargal
4 жилийн өмнө
211.58.36.130

Яг тийм. Зөв Үнэн шдээ

Gogo
4 жилийн өмнө
202.9.46.159

Ninjjamts gedeg aimshgiin avgai zailaagui yu.....uran buteelchidee bodood ajliin tuluu zutgedeg ed nariigaa zovoolgyu yavaad ugoosei chi

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.