СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХУД-т 32.5 сая төгрөгөөр хийгдсэн хөлбөмбөгийн талбай олны шүүмжлэлд өртөв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
3 жилийн өмнө

Спортын сэтгүүлч Э.Амарсайхан “Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн хөлбөмбөгийн талбай таван метр хүрэхгүй өргөнтэй, 10 метр орчим урттай хүн доромжилсон ажил болсон байна. Уг талбайд дэвссэн зүлэг нь гольфийн талбайн зориулалттай 1 см орчим урттай зүлэг байна. Энэ талбай дээр хүүхэд уналаа гэхэд хатуу цемент дээр унаснаас ялгаагүй. Мянга гаруй хүүхэд суралцдаг сургуулийн хөлбөмбөгийн талбайг хийсэн нэр зүүж төсвийн мөнгөөр тоглож” хэмээн шүүмжилсэн нь цахим орчинд тренд болов.  

Хан-Уул дүүргийн 32-р сургуулийн хөлбөмбөгийн талбайг ямар байгууллагын захиалгаар, хэдэн төгрөгийн төсвөөр, ямар аж ахуй нэгж барьж байгуулсныг ХУД-ийн худалдан авах ажиллагааны албаны дарга Т.Улсболдоос тодруулахад “Уг ажлыг ХУД-ийн төсвөөр 2019 онд гүйцэтгэсэн. Худалдан авах ажиллагаатай холбоотой бүх мэдээлэл шилэн данс болон ХУД-ийн ЗДТГ-ын цахим хуудаст байгаа” хэмээсэн юм.

ХУД-ийн ЗДТГ-ын цахим хуудсыг шүүрдэж үзэхэд “32-р сургуулийн хөлбөмбөгийн талбай, сургуулийн урлаг зааланд сандал авах тухай” 35 сая төгрөгийн тендер 2019 оны зургадугаар сард зарлагдаж, мэдээлэл нь ил тод тавигджээ.

Уг тендерт “Мөнх хархираа” гэх ганцхан компани 32,508,307 төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэе гэх санал ирүүлэн шалгарч, санхүүжилт авсныг та бүхэн харж байна.

“Мөнх хархираа” компаниас уг ажлынх талаар тодруулахаар 981199** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байв.

Сүүлийн жилүүдэд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудын чанар, үр дүн туйлын хангалтгүй байгааг иргэд шүүмжлэх болсон. ХУД-ийн 32-р сургуулийн хөлбөмбөгийн талбайн гүйцэтгэл нь олон нийтийг бухимдуулсан, туйлын чанаргүй ажлын нэгээр нэрлэгдлээ. 

Түүнээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн эргэн тойронд зай талбай үлдээхгүйгээр барилгын компаниудад газар олгож, өндөр барилга бариулсан Нийслэлийн удирдлагуудыг ч шүүмжлэх хүмүүс олон байна. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.12

Ulsiin mongo uildguma

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.