СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-11-05

LIVE: С.Жамбалцэрэн: Өвгөн хуурч өнөө цагт байсан бол магадгүй реппер байх байсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
4 жилийн өмнө

Продюсер Ж.Энхжаргал, зохиогч, найруулагч С.Жамбалцэрэн, "Энконто" компанийн продюсер Э.Тамир, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу нар өнөөдөр "Хандгай" төслийн талаар мэдээлэл өглөө.

"Хандгай төсөл"-ийн зохиогч найруулагч С.Жамбалцэрэн:

-Гурван жил цахим сүлжээнд энэ төсөл маань явсан. Одоо илүү, шинэ, өөр түвшинд шилжиж, motion comic movie хэлбэртэй болж байна. Энэ маань animation хэлбэрийн нэг төрөл. 

Гол дүр нь Өвгөн хуурч. Орчин үед Өвгөн хуурч реппер болсон байна. Хип хоп дуугаар дамжуулан үлгэрээ хүүрнэнэ. Үргэлжлэх хугацаа 80 минут. .

Мөн, тоглоом гаргах, ном хэвлэл бүтээхээр зорьж байна. Бид залуустаа монгол хүмүүс контент хийж чаддаг, бидэнд маш их нөөц бололцоо бий гэдгийг харуулахыг зорьж байна.

"Энконто" компанийн продюсер С.Тамир:

-. Зохиол дээрээ хоёр жил ажилласан. Маш сайн зохиол болсон гэж үзэж байна.

Аялагч, сэтгүүлч Х.Бадамсамбуу:

-Би "Энконто" компанийн зурмал бүтээлүүд дээр зөвлөхөөр ажилладаг. "Хандгай"-г мэдэхгүй залуу хүн байхгүй гэж болно. Одоо ийм танил болсон учраас animation төрлөөр бүтээл гаргах гэж байна. Энэ төслийн давуу тал нь гэвэл монголчууд дандаа гадны бүтээлүүд үздэг. Тиймээс бид өөрсдөө юу бүтээж чадах вэ гэдгээ харуулах болно. юм гэдгийг бусдад харуулна. 

Төслийн продюсер Ж.Энхжаргал:

-Төсөл маань ганц motion comic хийгээд зогсох биш, бүтэн жилийн турш олон шинэ зүйлсийг бүтээх цогц төсөл болно. Art toy, art book, nation comic гарна. Үндэсний соёлоороо контент хийж чаддаг юм байна гэдгийг харуулахыг зорьж байна. Үндэсний контентоо дэмжээрэй гэж уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.