СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Одонтуяа: 29 боодол нэг төгрөг, нэг доллартай тэнцэж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ чуулган дээр УИХ дахь АН-ын бүлэг акц зохион байгуулжээ.

Тэд “Халамжийг биш ажлын байрыг дэмжье”, “Монгол хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Ам.доллар 40% өсч, Амьдрал 40% хувь буурлаа” гэх мэт мэдэллийг ширээн дээрээ тавьж, чуулганы үүдэнд таван жилийн өмнөх 20 мянган төгрөгийн худалдан авах чадвар, өнөөдрийн нөхцөл байдлыг харьцуулан тавьжээ. 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлсэн үгийг хүргэж байна. 

С.Одонтуяа: Ханшийг 40 хувиар алдчихлаа. Энэ бол иргэдийн халаасанд орох мөнгө 40 хувь буурсан гэсэн үг

-Ард түмний амьдрал ямар байдалд орсон байна. Энэ тоонуудыг хараад уйлаад сууж байгаа хүмүүс зөндөө байна. Энэ тоо баримтууд дандаа улс төрийн шийдлүүд. Төсвийн үр ашиггүй зарлага, мөнгөний ханш, мөнгө хэвлэх гэх мэтээр...

2016-2017 онд АН руу бүх зүйлээ чихэж байсан. Одоо АН руу чихэх хуагцаа хэтэрхий олон жил боллоо. Өөрсдөө одоо анхаар. Ковид-19 цар тахлын үед дөрвөн хувиар, бусад үед нь 36 хувиар алдсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой юм.

2015 онд та нар 17 боодол нэгтийн дэвсгэрт нэг доллартай тэнэж байна гээд их шоудсан. Өнөөдөр 29 боодолтой тэнцэж байна.

20 мянган төгрөгөөр 2015 онд ямар хүнс авдаг байсан, 2020 онд ямар бүтээгдэхүүн авч байгааг харьцуулж тавьсан. Т анар энэ зовлонг мэдэхгйү байж магад.

Яагаад гэвэл бид хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авч байна.

Ханшаа барих гэж интервенцэд 8 тэрбум 370 сая доларыг зарцуулсан байна. Нэг сая доллар ямар их мөнгө гэдгийг та нар мэднэ. Гэвч энэ нь ямар ч үр дүнгээ өгсөнгүй.

Хоёр дахь алдаа нь банкны системийн хямрал.

Энэ бол Засгийн газар, эрх баригчид муу ажилласны үр дүн. ААН-үүд орлогоо олж чадахгүй байна, зээл нь олдохгүй байна гэсэн үг. Энэ маш ноцтой асуудал шүү.

Дээрээс нь Төв банкны үнэт цаасны хэмжээ 5,3 их наяд. Банкуудад дөрвөн жилийн хугацаанд  хоёр их наяд төгрөгийг зөвхөн хүүнд зарцуулж байна. Энэ бүх бодлого чинь буруу байна.

Нэг гараараа мөнгөний нийлүүлэлтээ өсгөөд нөгөө гараараа мөнгөний бодлогоо алдаж байна. Энэ бүхнээ өөрчлөх ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.