Индонезийн нэгэн зочид буудлын менежментийн коллеж эдийн засгийн хямралд нэрвэгдсэн оюутнууддаа зориулан сургалтын төлбөрөө наргил модны самар болон бусад байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр төлөх боломжийг санал болгож байгаа гэнэ.
Тодруулбал, Бали арлын "Venus One Tourism Academy" сургуулийн удирдлага санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан оюутнуудаасаа сургалтын төлбөр болон бусад төлбөрийнх нь оронд наргил модны самар хүлээн авахыг зөвшөөрнө гэж мэдэгдсэн байна.
Оюутнууд түүнчлэн моринга мод болон готу кола ургамлын навчаар төлбөрөө хийж болох аж. Тус сургуулийн албаныхан эдгээр навчаар ургамлын гаралтай саван гэх мэт бүтээгдэхүүн хийдэг байна. Харин наргил модны самраас тосыг нь гаргаж авдаг гэнэ.
Ийнхүү байгалийн гаралтай материалаар хийсэн бүтээгдэхүүнүүдээ тус коллежийн удирдлага сургуулийнхаа эргэн тойронд зарж борлуулан, эргээд сургуульдаа хөрөнгө босгодог байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.