Олон улсын хориотой бодисын жагсаалтад багтсан дөрвөн төрлийн сэргээш хэрэглэж Үндэсний баяр наадамд түрүүлсэн Э.Оюунболдтой холбоотой асуудлыг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдод олгосон Улсын аварга цолыг хураах шийдвэр гаргасныг эх сурвалж хэллээ.
Харин түүний барилдах эрхийг хоёр жилээр хассан шийдвэр нь хуульд нийцэхгүй байна хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байна.
Э.Оюунболд нь Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн юм.
Гэвч тэрбээр сэргээш хэрэглэсэн гэдгээ үл зөвшөөрч хоёр жилийн турш шүүхдэлцсэний эцэст өөртөө ашигтайгаар хэргийг шийдүүлж чадлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ сэжгийн лалрыг өөгшүүлэхээ болиоч ээ