СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Майнгэрэл: Ш.Сүрэнжав агсны уран бүтээл Монголын өнгөрсөн нийгмийн толь болдог

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

"Өнөр бүл" төв Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны уран бүтээлийг хүүхэд багачуудад таниулах өдөрлөг зохион байгуулжээ.

Өдөрлөгөөр нэрт зохиолчийн амьдрал, уран бүтээлийг тус төвийн хүүхдүүд, багш нар судлан танилцаж, агуулга ойлголтоо эссэ бичлэг болон гар зургаар илэрхийлсэн байна.

Тус төв нэрт зохиолчдын амьдрал, уран бүтээлийг мөнхжүүлэх, хүүхэд багачуудад утга агуулгыг нь гүн бат ойлгуулах, өвлүүлэн үлдээхээр цаашид энэхүү арга хэмжээг өртөөлөн үргэлжлүүлэх аж.

Ш.Сүрэнжав агсны амьдрал, уран бүтээлээр эхэлж буй учир нь түүний уран бүтээлүүд Монгол Улсын нийгмийн өнгөрсөн түүхийг өгүүлдэг. Ирээдүй хойч үе хүүхэд , залуучууд зайлшгүй мэдэх, санаж явах учиртай үйл явдлуудыг сэтгэл зүрх, оюун тархинд дүрсэлтэл өгүүлсэн байдаг гэдгийг багш нар нь хэлж байлаа.

Ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Б.Оногуа:

"Ш.Сүрэнжав агсны "Ерөн Баатарын дууль" найраглалыг нүдэндээ төсөөлөн унших, сонсох дуртай. Энэхүү найраглал Монгол Улсын минь тусгаар тогтнол, түүний үнэ цэнийн төлөө Эх орны минь хөрсөн дээр юу болж өнгөрсөн бэ гэдгийг нүдэнд харуулж чаддаг. Би сургуулиа төгсөөд нэрт зохиолч Ш.Сүрэнжав гуайн амьдрал, уран бүтээлийн талаар кино зохиол бичих мөрөөдөлтэй" гэв.

ТэдЕрөнхий боловсролын төгсөх ангийн сурагчаасаа эхлээд цэцэрлэгийн насны багачууд хүртэл оролцож эссэ бичлэг, дуу шүлэг, уран зураг зэрэг бүтээлүүд хийжээ.  Харин Улсын Ардын Уран зохиолч Ш.Сүрэнжавын уран бүтээлийг хүүхэд багачуудад таниулах энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанд түүний үр хүүхэд гүн талархалтай хандаж, тус төвийн хүүхэд багачуудад талархсанаа илэрхийлсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.