Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит хурлаа хийн тус дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагайг томилсон байна.
Н.Алтаншагай нь Нийслэлийн Монгол Ардын Намын дэд даргаар 2018 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн сонгуулиар НИТХ-ын 13 дугаар тойрог буюу СХД-ийн Баянхошуу бүсээс сонгогдсон юм.
Нийслэлийн МАН-д улс төрийн ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн Н.Алтаншагай тус намын анхан шатны нэгжээс хотын намын хорооны дэд дарга хүртлэх шат шатны байгууллагад ажиллажээ.
Тухайлбал, Нийслэлийн МАН-ын Улс төрийн ажилтан, ахлах ажилтан, зохион байгуулалтын хэлтсийн дарга, СХД-ийн МАН-ын хорооны дэд дарга, тус дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргын албыг хашиж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулиар НИТХ-д сонгинохайрханчуудыг төлөөлөн ажиллахаар сонгогдоод байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.