СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-30

“Зил 131” загварын ачааны автомашин өндөр хавцал руу унаж, 11 хүн осолджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газраас 11 иргэн самар түүгээд “Зил 131” загварын ачааны автомашинтай буцаж явах замдаа осолдсон хэрэг энэ сарын 29-нд болжээ. 

Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашин 60 метрийн өндөр хавцал руу унаж, дөрвөн иргэн эсэн мэнд, зургаан иргэн бэртсэн, нэг иргэн нас барсан байна. 

Сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/ нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, .

Ерөө голд 53 настай эмэгтэй осолджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бурагчин багийн “Модон завод” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 134 км-т, сумын төвөөс урд зүгт 36 км–т/ Тус сумын харьяат иргэн Р /53 настай, эмэгтэй/ энэ сарын 29-нд 12:00 цагийн орчим усанд яваад “Ерөө” голд осолдсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 134 км замыг туулан мөн өдрийн 21:15 цагт очиж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 10.30-ны өдрийн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.